Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Гус Хиддинк "Премьер лиг"-т дээд амжилт тогтоолоо

Гус Хиддинк "Премьер лиг"-т дээд амжилт тогтоолоо

Гус Хиддинк "Премьер лиг"-т дээд амжилт тогтоолоо

"Премьер лиг"-ийн 29-р тойрогт "Челси" талбайдаа "Стоук Сити"-тэй 1:1-ийн харьцаатай тэнцлээ. Ингэснээр Гус Хиддинкийн удирдлагад хожигдоогүй цуврал нь 12 тоглолт болж "Премьер лиг"-ийн дээд амжилт тогтоолоо. Өмнө нь шинэ дасгалжуулагчийн удирдлагад очоод 12 тоглолт дараалан ялагдаагүй тохиолдол "Премьер лиг"-т байхгүй гэнэ. Одоогоор "Цэнхэрүүд" Голланд мэргэжилтны удирдлагад 12 тоглолтод 5 хожиж 7 тэнцээд байгаа юм. Өмнө нь 1993/94 оны улиралд "Ноттингем Форест" дасгалжуулагч Фрэнк Кларкыг ирсний дараа 11 тоглолт дараалан хожигдоогүй ажээ.