Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Роналду "Реал"-ын өмсгөлтэй 350 гоолын босгыг давлаа

Роналду "Реал"-ын өмсгөлтэй 350 гоолын босгыг давлаа

Роналду "Реал"-ын өмсгөлтэй 350 гоолын босгыг давлаа

Өнгөрсөн шинэ Испаний "Ла лиг"-ийн 28-р тойрогт "Сельта"-г 7:1-ийн харьцаатай "бут ниргэхэд" Криштиану Роналду "Реал"-ын бүрэлдэхүүнд 4 гоол оруулсан. 31 настай Португал тоглогч ингэснээр Испаний АШТ-д 252 гоолтой боллоо. 1940-1955 оны хооронд "Атлетик"-ийн бүрэлдэхүүнд тоглож байсан домогт Тельмо Зарагийн 251 гоол оруулсан амжилтыг CR7 давсан бөгөөд дээд амжилтыг 305 гоолтой Лионель Месси эзэмшдэг юм. Харин Роналдугийн "Эзэн хааны баг"-ийн төлөө бүх тэмцээнд оруулсан гоолын тоо 350 болсныг тохиолдуулан Мадридын багийн Ерөнхийлөгч Флорентино Перез түүнд дурсгалын өмсгөл бэлэглэсэн зургийг тоглогч өөрийн Инстаграм хуудсандаа оруулжээ.