Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Аваргууд сөхөрсөн UFC-гийн үдэш

Аваргууд сөхөрсөн UFC-гийн үдэш

Аваргууд сөхөрсөн UFC-гийн үдэш

UFC-гийн хагас хөнгөн жингийн аваргын бүсийг эзэмшигч Ирландын тулаанч Конор Макгрегор Америкийн Нэйт Диаст ялагдлаа. Гэхдээ Конор Макгрегор аваргын бүсээ хамгаалан үлдэх гэнэ. Тулааны 2-р раундад боох мэхээр Нэйт Диас ялалт авчээ.

Энэ үдшийн бас нэгэн сонирхолтой тулаанд Америкийн Холли Холм нутаг нэгт Миша Тэйтийн эсрэг рингнээ гарсан. UFC-гийн хөнгөн жингийн /-61кг/ аваргын бүсийг эзэмшигч Холли Холм тулааны 5-р раундад боох мэхэнд орж ялагдсанаар аваргын бүсээ алдлаа. Алдарт Ронда Роузиг ялан аварга болоод байсан Холли Холм ийнхүү цолоо хамгаалах эхний тулаандаа бүдэрлээ. UFC-гийн Ерөнхийлөгч Дана Уайт энэ тулааны ялагч нь Лас-Вегаст экс-аварга Ронда Роузитай тулах болно хэмээн мэдэгдээд байсан бөгөөд энэхүү эрхийг ийнхүү шинэ аварга Миша Тэйт авч байна.