Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Хөлд ургасан яснаас мэс засалгүйгээр салах арга

Хөлд ургасан яснаас мэс засалгүйгээр салах арга

Хөлд ургасан яснаас мэс засалгүйгээр салах арга

Хөлний том хуруунд яс ургах нь хэт бариу гутал өмсөх, буруу хооллолт, удамшил, хөлийн тавхай нумгүй болох, үений хэрх өвчин буюу ревматизм зэрэг хэд хэдэн шалтгаанаас үүдэлтэй байдаг. Харин уг өвчин даамжирсан тохиолдолд мэс ажилбар хийлгэх шаардлагатай болдог. Тэгвэл хөлөнд яс ургах өвчнийг эмчлэх ардын аргууд байдаг гэнэ. Хамгийн эхний 2 аргыг үлдсэн аргуудын аль нэгтэй хослуулан эмчилбээс илүү үр дүнтэй.

1.Эхлээд бие организмыг илүүдэл давснаас ангижруулах хэрэгтэй. Оройдоо 1 амны халбага жижиглэсэн лаврын навчийг 300 мл усанд хийж 5 минут хэртэй чанана. Уг хандаа халуун саванд хийж өглөө болтол байлгана. Ингээд өглөөнөөс нь эхлээд өдрийн турш балга балгаар ууна. Бүх хандаа шууд нэг дор ууж болохгүй ба орой бүр хандыг дахин шинээр бэлтгэж 3 өдрийн турш дээрхийн адил ууна. 7 хоног завсарласны дараа дахин давтана.

  1. 5 ширхэг аспириныг нунтаглаад 10 мл йодонд хийж уусгана. Уг эмээ ястай хэсэгт түрхсэнээр үений бүхий л өвчинд сайнаар нөлөөлдөг.
  2. Мөн яс ургасан хэсэгт йодоор торлох эмчилгээг хийвэл өвдөлт намдаадаг. Унтахаасаа өмнө дээр хэлсэнчлэн хөлөө дэвтээсний дараа 30 өдрийн турш овгор ясан дээрээ йодоор торлож зурна.
  3. Бас нэг арга бол йодыг нимбэгний шүүстэй 1:1 харьцаатай хольж гарган авсан эмчилгээний бэлдмэлийг яс ургалтанд хэрэглэхээс гадна өсгийнд яс ургасан үед хэрэглэхэд тустай.