Төгсцогт дахин Монголынхоо нэрийг гаргах уу?

МУГТ, дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт “Гуссен Промоушн” компанитай таван жилийн гэрээ байгуулж, хүслэн болсон рингэн дээрээ гарахаар мэргэжлийн багшаар хичээл заалгаж буй. Тэгвэл Н.Төгсцогт дэлхийн мэргэжлийн боксын анхныхаа тэмцээнд энэ гуравдугаар сарын 15-нд хүч үзэх гэж байна. Олон сар шаргуу бэлтгэл сургуулилт хийж, өөрийгөө чамгүй бэлдсэн тэрээр өөрийн нүүр номондоо “Би өөртөө итгэдэг. Хоёр гарынхаа хүчээр дэлхийг байлдан дагуулна” хэмээн урам зоригтойгоор бичжээ. Хүслэн болсон рингэн дээрээ ийнхүү гарч, олон сарын хүч хөдөлмөрөө шалгуулах л үлдлээ. Түүний тулаан Fox sport сувгаар шууд гарах юм байна. Нударганыхаа хүчээр эх орондоо олимпоос мөнгөн медаль авчирсан хүү удахгүй дахин Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулна гэдэгт итгэж байна. Түүнд амжилт хүсье!Н . Төгсцогт мэргэжлийн бокст хөл тавьж буй талаар энэ спортын хорхойтнууд хэдийн мэдсэн биз ээ. Мэргэжлийн бокст хүч үзэх мөрөөдөлтэй явсан түүний хүсэл өнгөрсөн оны эхээр биеллээ олж, АНУ-ын алдартай
