Баабар “00”-д ном унших дуртай

“00”-ын өрөөг зарим хүмүүс зөвхөн бие засах төдийхнөөр дутуу үнэлэх нь бий. Харин биеэ засахаас гадна хэн ч саад болохгүй чимээгүй орчинг ашиглан зарим хүмүүс тэнд ном, сонингоо тухлан уншицгаадаг. Тэдний нэг нь нийтлэлч Баатар. Тэрээр номыг бараг л “иддэг”. Өөрөөр хэлбэл, номонд дэндүү их хорхойтой нэгэн. Тэгвэл амьдралынхаа ном уншсан хугацааг бодоод үзтэл дөрөвний нэгийг “00”-ын өрөөнд уншсан байдаг гэнэ шүү. Харин гуравны нэгийг нь орондоо уншсан хэмээн ярих тэрээр ном уншихаар цаг хэрхэн хурдан өнгөрсөнийг ч анзааралгүй өнгөрөөдөг гэнэ лээ. Номын хорхойтны туршлагаас харахад яалт ч үгүй “00”-ын өрөө ном, сонин унших хамгийн тохиромжтой газар байх нь ээ.
Энэ дашрамд, гаднаа ширүүн дориун, хурц үг яриатай, ёжтой гэгдэх Баабар гэр бүлдээ харин хамгийн зөөлөн нь гэнэ. Энэ хорвоо дээрх хамгийн эрхэм нандин зүйл минь миний гэр бүл хэмээн ярих тэрээр гэрийнхэндээ өөрийн гараар хоол хийж өгөх дуртай юм байна. Тиймдээ ч түүний номын шүүгээнд хоолны ном нэлээдгүй бий.
