Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Форум Энхбатын “Удирдлага”

Форум Энхбатын “Удирдлага”

Форум Энхбатын “Удирдлага”

Жижиг орон зайд хүн амын тал хувь нь оршин сууж, энэ хэрээр хөл үймээн ихтэй, тэр дундаа шил шилээ даган явах замын түгжрээнд ажил амжуулна гэдэг амаргүй. Замын түгжрээнд өдрийн ихэнх цагийг өнгөрөөж байна гэх. Тэгвэл туршлагатай бизнесмэнүүд цэвэр агаарт тухлангаа тэндээсээ ажил хэргээ явуулдаг гэнэ шүү. Зайлшгүй ажил хэргийн уулзалттай үедээ л хотод орж ирж, ажлаа амжуулчихаад буцдаг гэнэ. Тэдний нэг нь “Форум”-ын Д.Энхбат. Хийдгээ хийсэн тэрээр өдгөө Гачуурт тийш хаусаа барьж, тэндээ цэвэр агаарт бясалгал хийсэн шиг амарч, бас ажилладаг ажээ. Бүх ажлаа яв цав төлөвлөдөг болохоор Мягмар, Пүрэв гарагийн үдээс хойш хотод орж ирж, ажлуудаа амжуулдаг гэнэ. Даваа гарагт хүмүүс завгүй, харин Баасан гарагт машин нь гардаггүй учраас хотын бараа хардаггүй гэнэ. Бусад үед нь уулзалтуудаа онлайнаар явуулчихдаг болохоор хот орж ирэх шаардлага ч тэр бүр гардаггүй гэнэ лээ. “” хэмээн хэлэх нь аргагүй л туршлагатай бизнесмэний үг биз ээ.Интернэт, утас байхад хэр баргийн ажилд заавал нүүр тулж хуралдаад байх шаардлагагүй. Видео чат, конференц хийхэд замын түгжрэлд орохгүй, дээр нь хамаагүй зардал багатай. Ер нь, онлайн ажлын горимоор ажиллахад бүтээмж лав гурав дахин нэмэгдэнэ