Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Эхнэрийн эзгүйд ”А+Авгалдайнууд”...

Эхнэрийн эзгүйд ”А+Авгалдайнууд”...

Эхнэрийн эзгүйд ”А+Авгалдайнууд”...

Багаасаа нөхөрлөсөн гурван найз эхнэрүүдийнхээ эзгүйд хачирхалтай гэмээр бас аймшигтай ч байж болох нэгэн бэлэг хүлээн авчээ... Ийнхүү эхнэрүүдийнхээ эзгүйд эрчүүд ямар байдалд орж, түүнээсээ хэрхэн гарах нь нэн сонихон, бас элэг хөшөөм. Уг киног улам үзүүштэй болгож буй нь киноны дуу юм. “Авгалдай” дууны үг, аяыг дуучин Тулгаа өөрөө зохиосон бөгөөд уг дуунд эр хүний өсвөр үеэс эхлэн нас бие гүйцэх хүртэлх бэлгийн амьдралыг авгалдайгаар төлөөлүүлэн тун ч хоржоонтойгоор өгүүлэх аж.

“Крон” энтертаймэнт, “Ногоон фильм” прокдашн хамтран бүтээсэн “Эхнэрийн эзгүйд” киноны зохиолыг зохиолч А.Баярсайхан бичиж, найруулагчаар Г.Содбилэг ажилласан бөгөөд жүжигчин Д.Хосбаяр, С.Баасанжаргал, Д.Энхбат нар тогложээ. Сонирхолтой нь тэд бүгд Монгол Улсын Ардын жүжигчин Б.Мөнхдорж багшийн үе үеийн шавь нар бөгөөд ийнхүү гар нийлж ажиллах болсон нь мэдээж тэдний багштай салшгүй холбоотой гэлээ. Эхнэрийн эзгүйд “аавгалдайнууд” хэрхэн хөглөх бол...?