Т.Карма Өвөрмонголд багшилна

“Ховор хүмүүс” “Тань руу нүүж явна” “Хачин хүн” “Ацаг шүдний зөрүү” “Өнөр бүл” зэрэг 20 гаруй киноны гол ба туслах дүрд тоглож, “Зүүдэнд ч оромгүй явдал” ”Амьдрал нулимсанд дургүй” “Мятрашгүй Жулиа” зэрэг орчуулгын 400 гаруй кинонд дуу оруулан дүр төрх, дуу хоолойгоороо хоногшсон өгүүлэхүйн мастеруудын нэг жүжигчин МУСТА Т.Карма багш болжээ.
Тэгвэл энэ эрхэм жүжигчин өөрийн эрдмийг хүүхэд багачуудад зааж, сургах тал дээр анхаарч хэл ярианы гажиг засал, ярианы уран чадварын сургалт явуулдаг төдийгүй тун удахгүй урд хөршид багшилахаар болжээ. Тэрээр “Миний сургалт ӨМӨЗО-нд явагдаж дэлхийн монголчуудад түгээх баяртай бөгөөд бахархалтай мөч ойртон ахуйд омогшихгүй байхын аргагүй.
Би дэлхийн монгол туургатнуудын эрэлт хэрэгцээтэй багш болжээ” хэмээсэн юм. Энэ биеэ дуустал юу чаддаг, тэр бүхнээрээ монгол туургатны хүүхдүүдэд багшилахаа тэрээр амлажээ.
