Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Улсын арслан Х.Мөнхбаатар юуны учир уучлал гуйв

Улсын арслан Х.Мөнхбаатар юуны учир уучлал гуйв

Улсын арслан Х.Мөнхбаатар юуны учир уучлал гуйв

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, Улсын арслан Х.Мөнхбаатар улсын баяр, наадамд 15 жил зодоглохдоо 95 барилдаан хийснээс 81 давсан амжилт гаргажээ. Энэ нь чамлахааргүй амжилт юм. Гэсэн хэдий ч тэрээр бэртлийн улмаас дахин барилдаж чадахгүй, олон том барилдаанаас өнжиж байгаадаа өөрийн биеэр хүлцэл өчжээ. “Миний бие бөхийн спортоор хичээллээд 18 жил боллоо. Энэ хугацаанд санасандаа хүрч чадаагүй ч чамгүй амжилт гаргасан гэж боддог. 2012 оны Сар шинийн барилдаанд Үзүүр түрүүнд барилдаж байхдаа баруун мөр мултарсан нь миний амжилтанд том саад болж байна. 2015 Онд хагалгаанд орсон боловч бүрэн гүйцэд хараахан эдгээгүй байна.

Бие минь спортоо орхихыг шаардаж байгаа ч сэтгэл зүрх минь бэлэн биш байна. Бөхийн спортыг сонирхон дэмжигч та бүхнийхээ өмнө гарч барилдаж чадахгүй олон том барилдаан өнжиж байгаадаа хүлцэл өчье” хэмээжээ.