Хоолондоо хачир нэмье: Амтат “панчан”-ууд

Цагаан сарын баяраас үлдсэн буузаа жигнэж идээд уйдчихсан бол одоо хоолны цэсэндээ шинэчлэлт хийн гэрийнхнийгээ баярлуулах цаг иржээ. Ам дарвигануулсан халуун ногоотой солонгос хоол хааяа нэг хийж идэх янзын байдаг шүү дээ. Тэгвэл энэ удаа солонгос хоолны хамгийн чухал хэсэг болох олон төрлийн панчан буюу хачируудаас зарим нэгийг нь санал болгож байна. Заавал солонгос хоол гэлтгүй өөр бусад хоолнуудтай ч хачирлан идэхэд тохиромжтой. Ер нь, хийгээд сурчихад хэзээд хэрэг болох зууш.
ХАЛУУН НОГООТОЙ ДАРШИЛСАН ӨРГӨСТ ХЭМХ
ОРЦ:
1 шил даршилсан өргөст хэмх
2 х/х улаан чинжүүн амтлагч
1 х/х элсэн чихэр
4 х/х хэрчсэн ногоон сонгино
1 х/х жижиглэн хэрчсэн саримс
1 х/х гүнжидийн тос
2 ц/х гүнжидийн үр
ХИЙХ АРГА:
- Хэрчсэний дараа цэвэрхэн алчууран дээр тавьж, шүүсийг нь шингээн авна.
- Үүн дээрээ улаан чинжүүн амтлагч, элсэн чихэр, ногоон сонгино, саримс зэргээ хийгээд гүнжидийн тосоор амтална.
- Бэлэн болсон хачир дээрээ гүнжидийн үрээ цацаж, чимэглээрэй.
ЦЭЦЭГТ БАЙЦААНЫ ХАЧИР
ОРЦ
450 гр цэцэгт байцаа
3 хумс саримс
1 х/х нимбэгний шүүс
½ ц/х оливын тос
1 х/х гүнжидийн тос
1 ц/х гүнжидийн үр
Давс, хар перец
ХИЙХ АРГА
- Үүнийгээ давс, хар перецээр амтална.
- Амталсан цэцэгт байцаагаа шарах шүүгээний хавтан дээр тараан тавиад, шарах шүүгээнд 20 минут хэртэй шарна. Ингээд амталсан цэцэгт байцааг ямар ч төрлийн хоолонд хачир болгон хэрэглэж болно.
