“Asian Art News”, “Sculpture News” сэтгүүлийн эрхлэгч Иен Финдлэй Браун: Урлаг бол хайртай адилхан

“Asian Art News ” , “ Sculpture News ” сэтгүүлийн эрхлэгч Иен Финдлэй Браун / Ian Findlay Brown/
TV ZONE: Сайн байна уу? Урилгыг маань хүлээн авч, цаг зав гаргасанд баярлалаа. Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?
Би арваад жилийн өмнө анх Монголд хөл тавьж байлаа. Монголын урлагийн талаар бичсэн анхны сэтгүүл маань 1992 онд гарч байсан. Би Шотландад төрсөн, Азид буюу Хонг Конгд 40-өөд жилийн турш амьдарч байна. “Asian Art News”, “Sculpture News” сэтгүүл маань Хонг Конгд хэвлэгддэг. Иен:
TV ZONE: Та өөрөө европ хүн. Юуны учир Дорно дахины соёл урлаг, уран баримлыг тэгтлээ сонирхон судалж, тэр ч бүү хэл Азид амьдрах болов?
Би Хятад болон Испани уран зохиолын ангийг Хятадад суралцаж төгссөн. Мөн 1976 онд Тайваньд суралцсан. Эхнэр маань япон бүсгүй бий. Зохиолч хүний хувьд азийн урлагт, тэр дундаа азийн орчин үеийн урлагт илүүтэй татагдаж орсон. Тухайн үедээ мэргэжлийнхэн ч бай, мэргэжлийн бус ч бай хүмүүс азид орчин үеийн урлаг гэж байдаг юм уу гэж гайхацгаадаг байлаа. Азид орчин үеийн урлаг маш өндөр түвшинд хөгжиж байгаа юм шүү гэдгийг олон улсад харуулах гүүр хэрэгтэй гэж үзсэн учраас сэтгүүлээ нээсэн. Иен:
TV ZONE: 1990, 1995 оноос өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа зогсолтгүй авч иржээ. Энэ хугацаанд багагүй л бэрхшээл байсан байх. Сэтгүүлийн уншигчдын цар хүрээний хувьд?
Маш хүнд хэцүү үе тохиож байсан. Өөрийнхөө амьдардаг байрыг ч зарахад хүрч байлаа. Азаар миний ажил мэргэжлийг ойлгож хүндэлдэг эхнэртэй учраас өнөөдрийг хүртэл тууштай явж ирж чадсан. Африк, Америк, Дундад Ази, Япон, Солонгос, Монгол гэх мэтчилэн дэлхийн 65-70 орны уншигчид манай сэтгүүлийг захиалж уншдаг. Сар тутмын сэтгүүл юм. Сэтгүүлээ тууштай эрхлэн гаргаж байгаа амжилтын нууц бол хийж байгаа зүйлдээ тууштай байж, бүх зүйлээ зориулсных. Яг л хайртай хүнтэйгээ гэрлэхтэй адил. Гэрлэлтээ тордох, үүнийхээ төлөө бүхнээ зориулж ажиллах хэрэгтэй. Азидаа урлагийн ууган сэтгүүлүүдийн нэг. Эхнэр бид хоёр хүүхэдгүй л дээ. Харин ажил маань яг л миний хүүхдүүд гэсэн үг. Тиймээс ч бүхнээ зориулдаг. Иен:

TV ZONE: Санхүүгийн хувьд хүнд байсан талаараа ярилаа. Харин бичих сэдэв, онцгой зүйл олдохгүй ч юм уу, ирэх дугаарын материал дутмаг байх үе гарч байв уу?
Шинэ санааны хувьд гэвэл тийм зүйл тулгарч байсангүй. Харин бичих хүмүүсээ олох тал дээр хүндрэлтэй зүйл тохиолдох явдал байдаг л даа. 25 жил өнгөрөхөд урлагийн талаар бичдэг хүмүүс хөгширч, дараагийн үе гарч ирсэн. Галлерейн эзэд ч хөгширч өөр сэтгэлгээтэй тэдний хүүхэд, ач зээ нар үйл хэргийг нь үргэлжлүүлэх болсон. Мөн түүнчлэн дэлхий ертөнц бүхэлдээ өөрчлөгдөж интернэт, цахим хэрэглээ нэвтэрснээр хүмүүсийн хэвшил өөрчлөгдөж байна. Гэхдээ хүмүүс интернэтэд жижиг нийтлэлүүдийг л уншиж байна шүү дээ. Зохиогчийн эрхийн асуудал ч мундахгүй. Сонин, сэтгүүл үеэ өнгөрөөж, зах зээлээс арчигдана гэж хэлэх хүмүүс байсан ч хэвлэмэл сэтгүүл хэзээ ч хэрэглээнээс гарахгүй байсаар байна. Цахим сэтгүүл ч гарч байна шүү дээ. Хамгийн том асуудал бол урлагийн маш том яармаг үзэсгэлэнгүүдийг зохион байгуулдаг компаниуд хэвлэл, урлагийн талаар ойлгуулах бичвэрт ямар ч анхаарал хандуулдаггүй. Зөвхөн ашиг орлогын төлөө байдагт байгаа юм. Урлагийн сэтгүүл, хэвлэлийнхнээс илүүтэй үл хөдлөх хөрөнгийнхөнтэй холбоотой явж ирсэн нь ердөө л газраа түрээслүүлж, зарж ашиг олдогтой холбоотой. Сэтгүүлийн хэвлэлийн тоо хэдий их биш ч 65-70 оронд байнгын уншигчид маань захиалж уншсаар л байна.Иен:
TV ZONE: Арав гаруй жилийн турш Монголын урлаг таны бичих нэгээхэн сэдэв, судлагдахуун болж иржээ. Энэ хугацаанд онцлохоор олон сайхан зүйл байсан байх. Тэдгээрээс дурдвал?
Хамгийн хамгийн гэж цөөн зүйлийг цохож хэлмээргүй байна. Учир нь, онцлохоор дэндүү олон сайхан зүйлс бий. Уран барималчид, зураачид, уран бүтээлчид бахархмаар гайхалтай хүмүүстэй тааралдаж байсан. Монголд галлерейн сайн систем дутмаг, цуглуулагчид ч уран бүтээлчдийгээ дэмждэггүй нь харамсалтай санагддаг. Хамгийн чухал нь юу юм бэ? Үзэгчид урлагийг хүлээж авдаг тодорхой хэмжээний урлагийн боловсролтой нийгэм бүрдэх нь чухал. Зураг, баримлаар суралцсанаараа заавал үүгээрээ явахгүй байсан ч өөртөө хөрөнгө оруулалт хийж, өөр ямар ч ажил мэргэжил эрхэллээ гэсэн урлагийн боловсрол нь үүрд дагалдах суурь байдаг. Урлагийг ойлгох таашаал мэдрэмж бүрдсэнээрээ тухайн хүн илүү хөгжиж чаддаг. Иен:
TV ZONE: Монголд урлагийн бүтээлийг зохих түвшинд үнэлж чадахгүй байна гэж дүгнэж байна гэж ойлгож болох уу?
Энэ асуултад яг тийм, эсвэл үгүй гээд хэлчихэж болохгүй л дээ. Энэ бол тасралтгүй үргэлжилж, хөгжиж байдаг зүйл. Хийж байгаа ажилдаа тууштай байх үндсэн боловсролыг л суулгасан байх нь чухал. Ихэнх уран бүтээлчдийн карьер маш богино байдаг. Өнөөдөр уран бүтээлээ туурвиж байгаа хүмүүсээс 40 жилийн дараа гэхэд уран бүтээлээ хийсээр л байх нь гурав, дөрвөөс хэтрэхгүй. Гэхдээ энэ бол муу зүйл биш. Хүн амьдралынхаа туршид чиглэлээ өөрчилж, цаг хугацааны туршид зарим зүйлс солигдож байдаг шүү дээ. Урлагт үнэнч үлдэж чадна гэдэг яг хайр шиг. Өөрчлөлт шалгарлыг даван туулдаг. Урлаг бол тэрэнтэй л ижил. Гадаад ертөнцийг хайрлах болон үзэн ядах тэр л зүйл дээр оршин тогтнож байдаг. Иен:
TV ZONE: Монголын урлагийн талаарх өөрийн судалгааны ажлаасаа цухас дурдаж болох уу?

Судалгааныхаа талаар ярих нь тийм ч зөв зүйл биш. Учир нь, би зохиолч хүн. Их ярих юм бол бага хийдэг. Иен чи маш сайн ярьдаг хүн юм уу? Бичдэг хүн юм уу? Романаа дуусгаагүй байж хэнд ч ярих хэрэггүй. Учир нь, санаагаа ярьж байхдаа маш их энерги зарцуулдаг. Тэгээд бичих гэхээр алга болчихно. Яригдсан зүйлдээ баригдаж, тэрнийгээ санах гэж гацалгүй, энергиэ ярихад биш бичихдээ л зарцуулахыг хичээдэг. Иен:
TV ZONE: Жил бүр СУИС-д хичээл заадаг талаар сонссон. Лекцийнхээ талаар сонирхуулж болох уу?
Хүссэн хэн бүхэн лекцид маань орж сууж болно шүү дээ. Өнөөдрийн тухайд хэт реалист Индонезийн хоёр уран бүтээлчийн тухай ярилцана. Өчигдөр хоёр эмэгтэй уран барималчийн талаар ярилцсан.Иен:
TV ZONE: Таны бичвэрийн гол дүр уран бүтээлчид. Олон улсын тавцанд онцлох уран бүтээлчдийг нэрлэвэл?
Өнөөдөр тэр, энэ гэж хэлэхэд маш хэцүү. Учир нь, энэ бол үргэлжилсэн уран бүтээлч хүн өөрөө өөрийгөө олох тэр үйл явц төгсгөлгүй үргэлжилж байдаг. Хэн нь хэн байсныг цаг хугацаа л харуулна. Ихэнх уран бүтээлчид гэрлээд 2-3 жилийн дараа үр хүүхэдтэй болж, амьдралаа хөөх үү, уран бүтээлээ хөөх үү гэдэг хүндхэн асуултын өмнө тулж ирдэг. Чи жинхэнэ ажил хийж, мөнгө олж гэр бүлээ тэжээх ёстой шүү дээ гэсэн шахалтад ордог. Гэтэл уран бүтээлч хүний жинхэнэ ажил бол уран бүтээл нь л байдаг шүү дээ. Маш олон сайн уран бүтээлчийн карьер гэрлэлтээр төгсгөл болсон байдаг. Уран бүтээлээс илүү цаг завыг гэр бүлдээ зарцуулж, илүү их хариуцлага үүрэхэд хүрдэг. Өнөөдөр амжилттай, алдар хүндэд хүрсэн хэн нэгэн байлаа гэхэд 5, 10 жилийн дараа бүтэлгүйтсэн ч юм уу, мартагдсан байх жишээтэй. Утга зохиол урлагт яг энэ гэсэн хариулт гарч ирдэггүй нь ийм учиртай. Үргэлж өөрчлөгдөж байдаг. Үүнээс гадна, уран бүтээлч хүнд сөрөг нөлөө авч ирдэг зүйл бол мөнгө, эд хөрөнгө байсаар ирсэн. Уран бүтээлч хүн ганцаараа байж, өөрөө өөртөө цаг зарцуулах хэрэгтэй. Гэтэл зугаа цэнгэл, наадам наргианд автаж, урлагийн хүрээнээс гараад явчихаар ойлголцох нь хүртэл хэцүү болоод ирдэг. Монголын урлагт сайнтай муутай олон уран бүтээлч байдагтай адил, дэлхийн бусад улс орнуудад ч мөн адил янз бүр байдаг. Хонг Конгд л гэхэд нэг дүүрэгт нэг дор 100-аад галлерей, урлан байдаг хэр нь ээ ихэнх нь тийм ч сайн биш. Хамгийн гол нь юу үнэ цэнэтэй, сайн болгож байна вэ гэхээр өдөр болгон урландаа ирж, энэ миний ажил гэдэг үүднээс зогсолтгүй ажилласнаар илүү үр бүтээлтэй байдаг юм. Уран бүтээлч хүний бүтээлээ туурвиж, амжилттай дуусгасны дараах тэр сэтгэл ханамжийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Мэдээж уран бүтээлч хүний хийсэн зүйл үргэлж сайн байдаггүй. Түүнийгээ өөрөө мэддэг учраас базаад хаячихдаг шүү дээ.Иен:
TV ZONE: Манайх гэр бүл, нийтэд зориулсан сэтгүүл л дээ. Энэхүү яриа маань урлаг сонирхдог залууст сонирхолтой байж чадсан болов уу гэж найдаж байна. Уран бүтээлч залууст хандаж хэлэхийг хүссэн зүйл байгаа бол сүүлийн асуултыг танд нээлттэй үлдээе.
Ямар ч хүнд хэцүү байсан тэмцсээр л байгаарай. Нөхөрлөл, хайр дурлал, гэрлэлт, карьер бүх л зүйлд ухралгүй, үргэлжлүүлэн тэмцсээр л үр дүнд хүрдэг шүү дээ. Бэрхшээл саадгүйгээр амжилтад хүрсэн хүн байдаггүй. Амжилтад хүрсэн хүмүүсийг харахад зарим нь энгийн биш болчихсон байдаг. Яагаад гэвэл өөрөө өөрсдийгөө зориулаад зарим нэг зүйлээс татгалзсан байдаг. Тиймээс ч зарим нь 2-3 удаа гэрлэсэн байх жишээтэй. Мөнгөний төлөө биш өөрөө өөртөө үнэнч байж, өөрийгөө хүндэтгэх байр сууринаас уран бүтээлдээ хандаарай. Энэ бол өөрөө өөртөө хандаж байгаатай ижилхэн зүйл юм. Харин хувь хүн тухайн зүйлээ хийхээ болих, зогсоох ёстой цаг хугацаагаа аяндаа мэдэрдэг. Эцсээ хүртэл яваарай.Иен:
Ярилцсан: Сэтгүүлч М.Хонгорзул
