Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Хаяанд ирсэн ЗИКА вирусээс урьдчилан сэргийлцгээе!

Хаяанд ирсэн ЗИКА вирусээс урьдчилан сэргийлцгээе!

Дэлхий даяар 26 улсад тархаад буй, хүн төрөлхтнийг айдаст автуулаад буй хөнөөлт Зика вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ард иргэд маш сайн мэдлэг, мэдээлэлтэй байж, бололцоотой бүх арга хэмжээг авах учиртай.

Дэлхий дээр ойролцоогоор 41 төрлийн 3600 зүйлийн шумуул тархсан байдгаас Aedes төрөлд хамаарагдах 700 гаруй зүйлийн шумуул бүртгэгдсэн. Эдгээр шумуулын 60 орчим хувь нь Ази, Номхон далайн улс оронд, 35 хувь нь Америк тивд тархсан байна. Монгол улсад Aedes, Anopheles, Culex, Culiseta гэсэн дөрвөн төрөлд хамаарах 30 зүйлийн шумуул бүртгэгдсэнээс Aedes төрлийн шумуул манай орны ихэнх нутгаар тархсан байна. Aedes төрлийн шумуул нь Денгийн болон чичрэг, Чикингуния, Зика вируст халдвар зэрэг өвчнийг дамжуулдаг. Уг өвчний тохиолдол манай улсад бүртгэгдээгүй байгаа хэдий ч эмчилгээ байхгүй байгаа учраас илэрсэн тохиолдолд хэрхэн эмчилгээ асаргаа хийх талаар түр зөвлөмжийг ЭМСЯ-аас гаргаад байна. Мөн тус яамнаас Зика вирусийн халдварыг оношлох 10 мянган хүн тун оношлуурыг ДЭМБ-д захиалж, тус байгууллагад санхүүгийн болон техникийн тусламж авах хүсэлтээ гаргаад байгаа аж.

Зика вирусын тархалт

Зика вирус (ZIKV) нь Flaviviridae овгийн Flavivirus-ийн төрөлд багтдаг. Вирус нь бүрхүүлтэй, сегментгүй, дан утаслаг, эерэг РНХ-т геномтой, биологийн аюулын 2-р түвшний үүсгэгч юм. Энэхүү хөнөөлт вирус анх 1947 онд Уганда улсад бичнээс илрүүлсэн. Зика вируст халдвар нь 2014 онд Чили улсад, 2015 оны 5 дугаар сараас эхлэн Бразил болон дэлхийн 27 улсад нярайн тархи жижигрэх өвчин, мэдрэлийн эмгэгээр (Guillain-Barrйsyndrome) эрчимтэй тархаж байна.

Үүсгэгчийн тэсвэрлэх чанар:

Илрэх шинж тэмдэг

Халдвар авсан хүн амын 30 орчим хувьд нь шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илрэх бөгөөд шумууланд хазуулснаас хойш 3-12 хоногийн дараа

зэрэг шинжүүд 2-7 хоног үргэлжилнэ. Гол төлөв жирэмсэн эхчүүдээс амьгүй ураг, тархи жижигрэх, өвчтэй нярай төрөх болон өвчтөнүүдэд мэдрэлийн эмгэг (Guillian Barre syndrome)-ийг үүсгэж байна.

Халдвар дамжих зам