ЗӨВЛӨГӨӨ: Үрчлээтэй тэмцэх аргууд

Эрс тэс уур амьсгалд насны аясаар арьс өдрөөс өдөрт үрчлээтэх эрсдэл өндөрсөж ирдэг. Наснаасаа эрт үрчлээ суучихсан арьстай залуус ч олон болж байна. Хүн хөгширвөл арьсны халим ялгаралт багасан коллаген бага ялгарч эхэлдэг. Тэр дундаа уруул болон нүдний арьс нимгэн байдаг учир үрчлээ амархан үүсэж эхэлдэг. Арьс бол бидний нэрийн хуудас. Тиймээс нэрийн хуудсаа өдөр тутамдаа арчилж, тордож байж гэмээ нь “Нас бол зөвхөн тоо” хэмээн нүүр бардам хэлэх биз ээ. Нөгөө талаар энэ үг сэтгэл оюунаараа үргэлж залуулаг, эрч хүчтэй байх утгатайг та мэднэ. Та үрчлээний эсрэг үнэтэй тос хэрэглэж болох ч доорх зөвлөгөөнөөс өдөр тутамдаа үрчлээтэй тэмцэх үр дүнтэй, энгийн аргуудыг ч мөн өөрийн болгох боломжтой.
Магадгүй та эдгээрээс заримыг нь хэрэгжүүлдэг байх. Унтахаас гурван цагийн өмнө нүүрээ сайтар цэвэрлэж, тосон суурьтай монгол тосоор иллэг хийсний дараа халуун усанд базсан алчуураар жин тавьж, илүүдэл тосыг арчиж цэвэрлэх, мөн хүйтэн давсны уусмалаар байнга арчих (нэг стакан усанд хагас цайны халбага давс хийнэ) г.м...
Унтахаас өмнө давстай тосоор нүүрээ тосолбол сайн. Тосноос бага зэрэг тасалж аваад өөр саванд, эсвэл шилэн саванд хийгээд цайны халбаганы гуравны нэг хэмжээтэй давс хийгээд холино. Хурууныхаа үзүүрээр нүүр болон хүзүүндээ түрхэнэ. Өглөөдөө нүүрээ лосьон, эсвэл балжингармын хандаар арчаарай. Өдөр болгон таван минут орчим нүүрээ хуруугаараа хөнгөн тогших маш сайн.
Өдөрт 1.5 л ус уухад хүний биед шаардлагатай чийгийг хангаж өгдөг. Хоол идэхийн өмнө болон хоолны дараа ус уувал хоолны шингэцэд муугаар нөлөөлдөг. Өглөө босоод ус уухдаа нимбэгийн шүүс хэдэн дусал хийгээд уувал арьс илүү толигор чангарах үр дүнтэй. Тогтмол ус ууж хэвших нь арьсандаа анхаарч буй хамгийн энгийн арга.
Нүүрээ халуун усаар угаах нь арьсыг үрчлээтэхэд нөлөөлдөг. Иймээс бүлээн усаар нүүрээ угааж хамгийн сүүлд нь хүйтэн усаар зайлж байгаарай.
Гэрийн нөхцөлд үрчлээний эсрэг дээрх арга хэмжээнүүдээс авч болох ч аль хэдийн зузаан үрчлээ үүссэн бол арилгах хэцүү. Тиймээс нэгэнт үрчлээ тогтсон бол мэс ажилбар хийлгэж болох юм.
Энэхүү тариаг тариулснаар булчин хэсэг хугацаанд хөшиж хөдөлгөөнгүй болдог. Тариаг 10 минутын дотор тарих ба барих хугацаа нь зургаан сар орчим байдаг.
Унжсан арьсыг татах
Арьс татах мэс засал нь утсан, лазер, зүсэлттэй таталт зэрэг олон төрөл байдаг. Зөвхөн нүд хэсгээ хийж болох ч нүүрээ бүхэлд нь хийвэл илүү үр дүнтэй.
Хонхойж орсон хэсгийг дүүргэх филлэр
Арьс хонхойн орж ядарсан харагдвал филлэр тариа үр дүнтэй. Филлэр тариулснаар нүүрний гүнзгий үрчлээнээс гадна нарийн үрчлээ хүртэл арилдаг. Филлэрийн төрлөөс шалтгаалан 6 сараас 3 жилийн хугацаатай байдаг.
Нүдний доор үүссэн уутанцар арилгах
Хүн хөгширөхөд нүдний доод талд илүүдэл өөх үүсэн уутанцар болдог. Энэхүү уутанцарыг арилгахын тулд өөхийг авах, эсвэл өөхийг тарааж өгөх мэс заслыг хийдэг. Нүдний дотор талын салст бүрхэвчинд зүсэлтээр хийдэг учир сорви ил харагдахгүй давуу талтай.
