Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Архивын лавлагааг цахимаар авдаг боллоо

Архивын лавлагааг цахимаар авдаг боллоо

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага болон төрийн архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэд хэдэн ажлыг хэрэгжүүлж байгаа билээ. Үүний нэг томоохон ажил нь архивын лавлагаанд шинэ программ хангамжийг нэвтрүүлж төрийн албанаас үүсэж байгаа баримт бичгийг цахим хэлбэрт шилжүүлж архивын лавлагааг цахимаар авдаг боллоо.

Ямарваа нэгэн ажил тоон системд шилжинэ гэдэг нь үйлчилгээний ажилтан болон үйлчлүүлж байгаа хүмүүсийн ажлыг хялбарчилж, алтан цаг хугацааг хэмнэх чухал ач холбогдолтой. Архивын лавлагаа мэдээллийг хуучин цаасан баримтнаас шүүж өгдөг байсан. Харин энэхүү программ хангамжийг нэвтрүүлснээр архивын лавлагаа мэдээллийг 10-20 минутад нэг цэгээс шууд авах боломжтой болж байгаа юм.

Иргэд www .lavlagaa.ub.gov.mn гэсэн сайтаар орж өөрийн архивын лавлагаа мэдээллийг хэрэглэгчийн буланд хандаж захиалгаа өгөн авах боломжтой. Төрийн байгууллагын албан хэргийг цахим хэлбэрт шилжүүлсэн нь нийслэл хотын иргэдрүү чиглэсэн томоохон ажлын нэг гэдгийг онцолж байна. Учир нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын хэмжээнд баримт бичгүүд цахим хэлбэрээр үүсч эргээд иргэд лавлагаа мэдээллийг түргэн шуурхай авах боломжтой болж байгаа юм.