Танилц,Samsung Galaxy S7

“Samsung Electronics” компани сайжруулсан ус нэвтэрдэггүй технологи бүхий “Galaxy S7” ухаалаг гар утас болон виртуал орчны бичлэг хийх зориулалттай “Gear 360” камераа танилцууллаа. Дээрх бүтээгдэхүүнийг ирэх гуравдугаар сарын 11-нээс зах зээлд гаргах бөгөөд “Galaxy S7” загварыг 650 ам.доллараар, “Galaxy S7 Edge” загварыг 750 ам.доллараар тус тус худалдаалах юм байна. “Galaxy S7” ухаалаг гар утас нь 5.1 инчийн дэлгэцтэй, “Exynos”-ийн процессортой бол “Galaxy S7 Edge” загварыг өнгөрсөн онд танилцуулсан хувилбарын адил мэдрэгч бүхий хажуу ирмэгтэйгээр бүтээжээ. Ерөнхийдөө гадаад төрхийн хувьд “Galaxy S7” нь “Galaxy S6”-аас төдийлөн ялгарaхааргүй болсон хэдий ч нэмэлт санах ойн карт суулгах боломж олгож, цэнэгээ барих хугацааг уртасгаснаар өнгөрсөн онд хэрэглэгчдийн гаргасан гол гомдлыг шийдвэрлэсэн байна.
