Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Spectre кинонд ашигласан автомашин өндөр үнээр зарагдлаа

Spectre кинонд ашигласан автомашин өндөр үнээр зарагдлаа

Алдарт Жеймс Бондын цувралуудтай холбоотой дуулиан шуугиан тасрахгүй байна. Саяхан тус цувралын хамгийн отгон анги болох “Спектр”-т ашиглагдсан автомашин дуудлага худалдаанд орж, асар өндөр үнэд хүрсэн байна. “DB 10”хэмээх тансаг зэрэглэлийн загвар 3,4 сая ам.доллараар үнэлэгдэж, олон хүнийг гайхшрууллаа. Дуудлага худалдааг зохион байгуулагчид автомашиныг дээд тал нь 2 сая ам.доллараар л зарагдана хэмээн үзэж байжээ. Гэвч энэ хүлээлтийг давсан үнээр “DB 10”загвар худалдаалагдаж, дээд амжилт тогтоолоо.

АР агентлагийн дамжуулснаар дуудлага худалдаанаас олсон бүхий л ашгийг хүмүүнлэгийн байгууллагуудад хандивлах юм байна. Энэхүү автомашинаас гадна цуврал бүтээлд ашиглагдсан үнэт эдлэлүүд мөн хувцас, цаг ч дуудлага худалдаагаар борлуулагдах юм байна.

Үүнээс олсон ашгийг мөн л сайн үйлсэд зарцуулах юм.