Исламын улс бүлэглэл дахин халдлага үйлдэж болзошгүй гэв
Ирак болон Сирийн нутаг дэвсгэрт хяналтаа тогтоогоод байгаа “Исламын улс” бүлэглэл өөрсдийнх нь эсрэг зогссон хэн бүхнийг дайснаа хэмээн үзэхээ зарласан. Тэгвэл тус бүлэглэл дахин нэг халдлага төлөвлөж байж болзошгүйг Европын цагдаагийн албаны дарга мэдээллээ.
Өнгөрсөн 11-р сард Францын нийслэл Парис хотод томоохон халдлага зохион байгуулсан “Исламын улс” дахин илүү их хор хөнөөлтэй дайралт, довтолгоон төлөвлөж байж болзошгүй байгаа юм байна. Энэ талаар Европын цагдаагийн албаны дарга Роб Вейнрайт мэдэгдсэн бөгөөд Европ тивийн улс орнууд террористуудаас ихээхэн эмээж байна. Тиймээс ч Евро бүсийн улсууд тагнуулын мэдээлэл харилцан солилцож хамтран ажиллаж байна. Мөн бусад улс орнуудаас ч туслалцаа авч байгаа юм.
Өнгөрсөн оны 11-р сард болсон халдлагын дараа Франц улс онц байдал зарлаж, одоог хүртэл цуцлаагүй байгаа юм. Энэ нь дахин халдлага дайралт гарах вий гэсэн сэрэмжтэй холбоотой бөгөөд тус улсын хүчний байгууллагынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласаар байгаа юм.
