Винчензо Нибали 4 дэх гарааг тэргүүллээ
2010 оноос хойш зохион байгуулагдаж байгаа Оман цуврал дугуйн олон өдрийн уралдаан үргэлжлэн явагдаж байна. 2016 оны 4 дэх гараа 177 км зайд үргэлжлэн явагдсан байна. Энэ гараанд Астана багийн Итали дугуйчин Винчензо Нибали хамгийн шилдэг хурдыг үзүүлж, нийт замыг 4 цаг 25 минут 48 секундын амжилтаар тэргүүлжээ. 9 секунд хоцорч, Ла Мондиела багийн Франц дугуйчин Ромен Бардет удаалсан бол Астана багийн Дани дугуйчин Якоб Фуглсанг 3-р байрт оржээ. 6 гараанд үргэлжлэх Оманы цуврал уралдаан ням гаригт аваргуудаа тодруулна.
