Жейсон Кокрак тэмцээнийг тэргүүлж эхэллээ
Калифорн мужийн Ривиера гольфийн талбайд PGA-н энэ улирлын ээлжит цуврал Нортерн Траст Опен тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Тэмцээний эхний тойрогт Колумбийн гольфчин Камило Виллагес хамгийн шилдэг үр дүнг үзүүлж, -8 оноог авч, тэмцээнийг манлайлж байсан бол 2-р тойргийн тоглолтууд явагдсны дараа Америк гольфчин Жейсон Кокрак -10 оноотой тэргүүлж эхэллээ. Жейсон Кокрак 2-р тойрогт 64 цохилтоос -7 оноог авсан байна. Колумб гольфчин Камило Виллагес энэ тойрогт 74 цохилтоос нэмэх 3 оноог авч, 15-р байрт бичигдэж байна. Ирланд гольфчин Рори Макалрой -6 оноотой 7-р байрт бичигдэж байгаа бол чансааг тэргүүлэгч Жордан Спайт нэмэх 5 оноотой тэмцээнээ өндөрлүүлж байна.
