Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасна

Татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасна

Ашиглахгүй байгаа тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасахаар болжээ. Өөрөөр хэлбэл, замын хөдөлгөөнд оролцоогүй удсан тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах юм. Энэ дагуу улсын хэмжээнд 105 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах тооцоо гарчээ.

Ингэхдээ сүүлийн дөрвөн жил буюу 2012-2015 онд техникийн хяналтын үзлэгт ороогүй, авто-тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөөгүй хэрэгслийг бүртгэлээс хасах юм байна.

Мөн улсын хилээр гараад эргэж ирээгүй тээврийн хэрэгслийг хасах аж. Сүүлийн дөрвөн жил татвараа төлөөгүй 97.770 тээврийн хэрэгсэл байгаа юм байна.