Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Цэцийн дарга Ж.Амарсанааг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Цэцийн дарга Ж.Амарсанааг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Цэцийн дарга Ж.Амарсанааг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Цэцийн гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Улмаар гишүүдийн 79.5 хувийн саналаар ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг чөлөөллөө.

Цэц УИХ-ын баталсан Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн холбогдох заалтууд Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүшнэлтийг Дунд суудлын хуралдаанаараа өнгөрсөн даваа гаригт гаргаад байсан юм.

Уг хууль дээр иргэний гомдлоор маргаан үүссэн тул хуулийг хэрэглэхгүй байх албан бичгийг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа УИХ-ын даргад ирүүлсэн. Уг бичгийг үндэслэн түүнийг огцруулах хүсэлтээ УДШ-д УИХ-ын Тамгын газрын даргаас илгээсэн нь маргаан дэгдээсэн ч олонх хүч түрэн асуудлыг шийдэв бололтой.