Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Александр Криштофф 3 дахь гарааг тэргүүллээ

Александр Криштофф 3 дахь гарааг тэргүүллээ

Александр Криштофф 3 дахь гарааг тэргүүллээ

2010 оноос хойш зохион байгуулагдаж байгаа Оман цуврал дугуйн олон өдрийн уралдаан үргэлжлэн явагдаж байна. 2016 оны 3 дахь гараа 176,5 км зайд үргэлжлэн явагдсан байна. Энэ гараанд Катюша багийн Норвеги дугуйчин Александр Криштофф хамгийн хурдан байж, нийт замыг 4 цаг 03 минут 22 секундад туулж тэргүүлсэн байна. Лотто багийн Нидерланд дугуйчин Морена Хоффланд удаалж, Говерт Групп багийн Бельги дугуйчин Рой Янс 3-р байрт орсон байна. 6 гараанд үргэлжлэх Оманы цуврал уралдаан ням гаригт аваргуудаа тодруулна.