Японы шигшээ ахин хожигдлоо

Узбекстан улсад зохион байгуулагдаж байгаа Футзалын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 5-р байрын төлөө өрсөлдөх эрхийн төлөөх 2 тоглолт өнгөрсөн шөнө явагдлаа. Шөвгийн наймын шатанд Тайландад 6-1 харьцаагаар дийлдсэн Австралийн шигшээ баг 5-р байрын төлөөх тоглолтоо Иракийн шигшээ багийн эсрэг хийж, 5-3 харьцаагаар ялалт байгуулсан байна. Нөгөө талд Киргизстан Японы шигшээ багууд өрсөлдөж, Киргистаны шигшээ баг 6-2 харьцаагаар ялалт байгуулсан байна. Азийн 3 удаагийн аваргууд Вьетнамын шигшээ багт дийлдсэн шокноосоо гарч чадалгүй ахин хожигдол хүлээлээ.
