Рафаэль Надаль 3-р тойрогт шалгарлаа

Шороон талбайн хаан хочит Испани теннисчин Рафаэль Надаль Бразил улсад зохион байгуулагдаж байгаа Рио Опен тэмцээний 3-р тойрогт шалгарлаа. Шороон талбайд явагддаг чансааны 500 оноо олгодог энэ тэмцээний 2-р тойрогт Р.Надаль нутаг нэгт Николас Альмагротой өрсөлдөж, 6-3 7-5 харьцаагаар буулган авсан байна. Энэ тэмцээнд Р.Надаль 2014 онд Украин теннисчин Александр Долгаполовийг хожиж түрүүлж байсан билээ. 2 теннисчин тэмцээний 3-р шатанд хоорондоо учраа таарсан байна.
