Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Жүжигчин Отгоогийн нууцхан хүсэл

Жүжигчин Отгоогийн нууцхан хүсэл

Шавилхан биедээ баймааргүй цангинасан чанга дуу хоолойтой “Шинэ үе” продакшны жүжигчин Б.Отгонтуяа буюу Отгоо хошин урлагтаа хүчин зүтгэхийнхээ зэрэгцээ сэтгэл дотроо нууцхан хүсэл тээж явдаг аж.

Түүний энэхүү хүсэл бол Холливудын од Анжелина Жоли шиг адал явдалт, тулаантай кинонд тоглох гэнэ. Жолиг харах бүрт энэ хүсэл нь цээжиндээ багтаж ядан оволздог хэдий ч Монголд энэ төрлийн кино хараахан сайн хөгжөөгүй учраас өөрийгөө сорьж чадахгүй байгаа бололтой.

Гэхдээ хүслэн болсон тулаантай кинонд тоглож чадахгүй байлаа ч илүү боломжтой гэдэг утгаар хошин биш, түүхэн болон уянгын төрлийн кинонд илүүтэй тоглохыг хүсэх болсон гэлээ.

Жүжигчин хүн нэг биш олон дүрд хувирах чадвартай байх ёстой. Тиймээс ч Отгоо үзэгчдэд өөрийгөө олон өнцгөөс харуулахыг хүсч буй гэнэ. Ямартаа ч зодоонтой биш хэдий ч, уянгын болон түүхэн кинонд тоглох хүсэл нь биелэх боломжтой биз ээ.