Нортерн Траст Опен тэмцээн эхэллээ

Калифорн мужийн Ривиера гольфийн талбайд PGA-н энэ улирлын ээлжит цуврал Нортерн Траст Опен тэмцээн эхэллээ. Тэмцээний эхний тойрогт Колумбийн гольфчин Камило Виллагес хамгийн шилдэг үр дүнг үзүүлж, -8 оноог авсан байна. 71 цохилтонд өрсөлддөг энэ тэмцээний эхний тойрогт Камило Виллагес 63 цохилтонд үеээ дуусгажээ. Ирланд гольфчин Рори Макалрой – 4 оноотой 5-р байрт бичигдэж байгаа бол чансааг тэргүүлэгч Жордан Спайт эхний тойрогт хамгийн тааруу үзүүлэлтийг үзүүлж, нэмэх 8 оноотой сүүл мушгиж байна.
