Чикаго Блэкхокс Цагаан ордонд зочиллоо

Өнгөрсөн улиралд Тампа Бей Лайтнинг багийг шигшээд 4-2 харьцаагаар буулган авч, Стэнлийн цомыг 6 дахь цомоо өргөсөн Чикаго Блэкхокс баг өчигдөр Цагаан ордонд зочилж, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзлаа. Хар харцагууд сүүлийн 6 жилд 3 удаа Стэнлийн цомыг өргөж байгаа юм. Өнгөрсөн улиралд Чикаго Блэкхокс 48 ялалт байгуулж, Плей-Оффт шалгарсан билээ.Одоогоор цомыг хамгаалагч 38 хожил байгуулан 81 оноотой өрнөдийн хүснэгтийг тэргүүлж байна.
