Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › 88 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол 28-нд болно

88 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол 28-нд болно

88 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотын Долби Театрт болох бөгөөд энэ удаагийн ёслолын арга хэмжээг жүжигчин Крис Рок хоёр дахь удаагаа хөтлөн явуулах болно. Тэрээр 10 жилийн өмнө буюу 2005 онд 77 дахь удаагийн ёслолыг хөтлөж байсан билээ. Дэвид Хилл болон Реджинальд Худлин нарын продюссерлэж байгаа энэ удаагийн ёслолын арга хэмжээг Америкийн Эй-Би-Си телевиз шууд дамжуулан хүргэх болно. Харин найруулагчаар нь Гленн Вайс ажиллах юм. Ёслолын арга хэмжээний үеэр нийт 24 шагналын эздийг тодруулах бөгөөд эдгээр шагналуудад нэр дэвшигчдийг өнгөрсөн 1 дүгээр сарын 14-ний өдөр танилцуулсан билээ. Энэ жил Оскарын хамгийн олон төрөлд нэр дэвшсэн киногоор "The Revenant" кино тодроод байгаа юм. Найруулагч Алехандро Иньярритугийн энэхүү кино нийт 12 төрөлд нэр дэвшсэний дотор шилдэг кино, шилдэг найруулагч болон шилдэг эрэгтэй гол дүр зэрэг төрлүүд багтаж байгаа юм. Энэ жилийн Академийн хүндэтгэлийн шагналыг кино урлагт оруулсан өндөр хувь нэмрийг нь үнэлэн найруулагч Спайк Ли болон ахмад жүжигчин Жена Роуландс нарт гардуулахаар болсон байна.