Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Дурласан бүсгүйдээ таалагдахыг хүсвэл…

Дурласан бүсгүйдээ таалагдахыг хүсвэл…

ЧИ НАДАД ТААЛАГДДАГ - БИ ЧАМД ХАЙРТАЙ хоёрын ялгаа юу юм бэ?

Энэ асуултад Будда гайхалтайгаар хариулжээ.

Хэрвээ чамд цэцэг таалагдвал чи түүнийг тасдан авах болно.

Хэрвээ чи түүнд хайртай бол услах болно. Хэн үүнийг ойлгоно, тэр амьдралыг ойлгоно гэжээ.

Таалагдсан бүсгүйнхээ сонирхлыг татаж, түүнд таалагдахыг хүсдэг нь эр хүний зан. Эмэгтэй хүний сонирхлыг татах тийм ч амар биш ээ. Эмэгтэй хүнтэй харилцах үндсэн таван дүрэм гэж бий. Энэхүү дүрмийг баримталж сурвал та таалагддаг бүсгүйгээ өөрийн болгож чадах болно.

Үе үехэн бодогдоод болдоггүй

Үнэхээр мартаж чадахгүй байна гэж үү

Энэ чинь тэгэхээр анхны дурлалын шарх уу?

Илчилж чадахгүй нөгөө үгс

Захидлаар дайдаг сэтгэл минь

Замдаа мэнд яваарай

Задарч болдоггүй сэтгэл минь

Заавал чамд хүрээсэй

    Эмэгтэй хүний зөн совин маш хүчтэй байдаг. Эрчүүдийг байгаагаасаа өөр харагдах гэж хичээж байгааг зөнгөөрөө мэдэрдэг. Хэн нэгнийг даган дуурайх гэж, өөрөөсөө өөр хэн нэгнийг бий болгох гэж зовж байгаа чинь түүнд огтхон ч таалагдахгүй. Ийм эрчүүдийг тэд үнэлэхээ больдог. Харин үүний оронд өөрөөрөө байж, бусад эрчүүдийн үйлдэл, зан чанарыг хуулбарлахаас зайлсхий. Учир нь таны үйлдэл бүхэн сэтгэлийн угаас гарч байж, эмэгтэй хүний зүрх сэтгэлд хоногших учиртай. Ингэснээр та хоёрын харилцаа амьд, бат бөх байх боломж бүрдэнэ.

    Хачин юм даа би дурлачихлаа гэж үү

    Хаанахын ямар бүсгүй зүүдэнд ирээд байна аа

    Хэн нэгний энгэрийг түшин зөндөө ихээр уйлмаар санагдана

    Хэрэг болгон хэнд ч хэлэлгүй холын хол явчихмаараа

      Ихэнх эмэгтэй зоримог, шийдэмгий бус эрчүүдээс дорхноо залхдаг. Энэ нь ихэнх охид яагаад муу залууст дуртай байдгийн бас нэг жишээ. Гэхдээ дөнгөж танилцмагцаа ийм арга хэрэглэх нь эсрэг үр дүнд хүргэнэ. Тиймээс бага багаар, зугуухан оролдох хэрэгтэй. Мөн хэм хэмжээг хэт зөрчиж болохгүй шүү.

      Сэтгэл булаах шиг нүдний чинь харц

      Сэрүүн горхины ус шиг мэлмэрдэг

      Зүрх уяраах хасын царайны чинь гэгээ

      Зүсэр борооны дараах солонго шиг туяардаг

      . Ямар ч эмэгтэй хүн магтаалын үгэнд дуртай байдаг. Гэхдээ цагийг нь олж, тунг нь тааруулж хэлсэн үг бүсгүйн чинь сэтгэлийг татна. Тохиромжгүй цагт, тэр тусмаа тохиромжгүй газарт хэлсэн магтаалын үг бүхнийг баллаж, та өөрөө эвгүй байдалд орж ч болно. Магтаал хэлэх хамгийн тохиромжтой арга бол ярианы сэдэвтээ тохируулж, санаандгүй мэтээр хэлэх. Жишээ нь, үсний засалтыг нь, дур булаам сайхан харагдаж байгааг нь хэлээрэй. Ямар ч эмэгтэйд өөрийнх нь гадаад үзэмж, бие галбирыг нь магтсан үг таалагддаг. Бид ч гэсэн ямар нэгэн зүйлд дурлахаараа дахин дахин хүсээд байдгийн адил эмэгтэйчүүд ч магтаалын үг байнга сонсож байхыг хүсдэг. Магтаалын үгээ хайрлахгүй л бол эмэгтэйчүүд хэзээ ч таны үгийг сонсож ханахгүй гэдгийг тогтоож ав.3

      Харахгүй өнгөрч чадахгүй

      Харчуулын нүдэн дундуур туучиж

      Халуун залуу үзэсгэлэнт охин чамайг

      Хань болооч гэж гуйж

      Хайрын зовлонгоор гоёсон

      Балга балга инээдэнд чинь согтож

      Балтай урууланд чинь зөгий шиг шигдэж

      Хасын саран үүлэнд бүдэгсэх шөнөөр

      Харц харцаа шатаан гэгээ татуулж

      Чамаараа би зөндөө гоёсон

      Үйрэн үйрэн эмтэрч

      Үнэний чулууг дэрлэхдээ

      Үйлийн үргүй сайн ханьтай хорвоог туулсанаа

      Үхэлд хүртэл гайхуулж

      Чамаараа би гоёсон

        Эрчүүдийг хөгжилтэй, өөртөө итгэлтэй зан чимдэг. Биеэ аль болох тайван авч явахыг хичээ. Болж өгвөл бүсгүйтэйгээ удаан жил уулзаагүй дотно найзууд шиг бай. Ингэснээр тухайн эмэгтэй танд итгэж эхэлдэг. Эмэгтэй хүнтэй танилцахдаа энгийн, “чухал бус” сэдвээр яривал тааламжтай хүлээж авна. Хамгийн гол нь харилцагч бүсгүйгээ биеэ барьсан байдлаас гаргах нь чухал. Ярианыхаа дундуур хоёр гурван онигоо яриад өгчихнө. Энгийн чөлөөтэй ярилцана гэдэг маш том урлаг.

        Аашлан алгадсан харцанд чинь би хайртай

        Аминчхан үнссэн урууланд чинь би хайртай

        Даруухан инээсэн мишээлд чинь би хайртай

        Дөлгөөхөн ширтсэн нүдэнд чинь би хайртай

          Та хоёрын үерхэл хэчнээн удаан үргэлжилсэн ч хамаагүй хэзээ нэгэн цагт та нөхцөл байдлыг гартаа авч, шийдвэрлэх алхам хийх цаг ирж л таарна. Таны зүрх хүчтэй цохилж, айснаасаа гар тань хөлөрч байсан ч шийдвэрлэх алхам хийх боломжоо алдвал бүсгүйгээ дахин хэзээ ч эргүүлж авч чадахгүй. Үүний тулд “Харцыг нь уншиж” сурах хэрэгтэй.

          Дурласан шиг дурлах сайхан

          Дуулаад л байх шиг гэгэлзэх сайхан

          Дурлалдаа халууран эгээрэх сайхан

          Дундуур бүхнийг хайраараа дүүргэн

          Дурласан шиг дурлах сайхан

          Алаг зүүдээ манан хөрвөсөөр

          Ахиж унтаж чадалгүй өглөө болгох сайхан

          Гал дүрэлзтэл харц мөргөлдөх сайхан

          Ганцхан л чамайг бодон өөрийгөө мартах сайхан

          Нэг их чанга хашгирмаар болох сайхан

          Нэрийг чинь нэртэйгээ сүлэх сайхан

          Хайртай шүү би дэндүү…гэж өөрийгөө уруу татахад

          Хамар шархиран нулимс ивлэх сайхан

          Дурласан шиг дурлах сайхан

          Дурласан бүсгүйдээ таалагдаж, өөрийн болгох нууцаас хуваалцлаа. Эцэст нь хэлэхэд хайр бол хариуцлага юм. Хайрын бурхнаа дэргэдээ аргамжсан бол хайрласан шиг хайрлаарай.