Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › ЗӨВЛӨГӨӨ: Биеэ хөнгөлье!

ЗӨВЛӨГӨӨ: Биеэ хөнгөлье!

ЗӨВЛӨГӨӨ: Биеэ хөнгөлье!

Хэчнээн унтаж амарсан ч бие тань чилээрхэж, ядаргаа тайлагдахгүй мэт идэвхгүй, өтгөнөө өдөр бүр гаргахгүй, үүндээ ч дасал болж, арьс бараантаж батга гарах зэрэг асуудлууд танд байна уу? Үнэнийг хэлэхэд ийм асуудалтай бид ойрын гурван жил нүүр тулж байна. Эмнэлэгт хандсан ч гэдэс цэвэрлэх эм бичиж өгсөн ч, түүнийг нь байнга хэрэглээд байвал биед дасал болж, түүнийгээ нэхээд байдаг болчих юм билээ. Тиймээс өөрөө судалж байгаад дараах аргуудыг гэрийн нөхцөлд авч хэрэгжүүлснээр асуудлаа зохицуулж чадсан учраас эл аргуудаа уншигч танд санал болгож байна.

Бүдүүн гэдсээ цэвэрлэж байхын ач холбогдол

Бүдүүн гэдэс нь хоол боловсруулах замын сүүлчийн хэсэг юм. Гэдэсний бактериудын боловсруулдаг амин хүчлүүд, амин  дэмүүд, глюкозууд, ус  болон электролитүүдийн 95 хувь нь бүдүүн гэдсээр шимэгдэж, нарийн гэдэснээс бүдүүн  гэдэс рүү өдөрт ойролцоогоор хоёр кг боловсруулагдсан хүнсний зүйл буюу сэвс орж ирдгээс бүдүүн  гэдсэнд шимэгдсэний  дараа  200-300 гр нь өтгөн ялгадас болдог аж. Өтгөн гадагшлах хүртлээ  бүдүүн  гэдсэнд хуримтлагдаж, гэдсэн дэх зүйлс нарийн гэдсээр 4-5 цаг, бүдүүн гэдсээр 12-18 цагийн турш дамжин гадагшилна. Гэхдээ  тэд хаана  ч  саатах ёсгүй ч заримдаа хөдөлгөөний идэвх, буруу хооллолт, амьдралын буруу хэмнэлээс шалтгаалж, бүдүүн гэдэсний хананд гарах ёстой хог хаягдал наалдаж, биеийн үйл ажиллагаа алдагдахад хүргэдэг байна. Энэхүү үйл явцын гажуудлаас гэдэсний түгжрэл үүсэх, өтгөн хатах, гүйлгэх, амархан ядарч сульдах, толгой байнга өвдөх, хоол шингэхгүй болон амархан харшламтгай болох, стресстэх, нүдний хараа муудах, арьсан дээр батга гарах гэх зэрэг олон асуудал үүсч эхэлдэг байна. Хэрвээ эдгээр асуудлуудаа шийдвэрлэхгүй яваад байвал хорт хавдар зэрэг аюулт өвчний үндэс суурь болдог учраас бүдүүн гэдсээ байнга цэвэрлэж байх нь эрүүл мэнддээ анхаарч буй том хөрөнгө оруулалт болж чадна.

УС – Байгалийн эм

Бүдүүн гэдсэндээ асуудал үүсгэхгүйг хүсвэл өдөрт дор хаяж хоёр литр буюу хамгийн багадаа 8-10 аяга ус ууж хэвш. Ус сайн уувал биеийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, энэ хэрээрээ эрүүл мэндээ хамгаалж чадна.

Өглөө өлөн элгэн дээрээ нэг аяга зөгийн балтай юм уу, нимбэгтэй бүлээн ус уу. Ингэснээр бодисын солилцоог идэвхжүүлж, бүдүүн гэдэсний хэвийн үйл ажиллагааг дэмждэг байна. Мөн өдөр ус уухын хажуугаар хийжүүлсэн ундаанаас татгалзаж, шинэхэн жимсний болон ногооны цэвэр шүүс, мөн нимбэгний болон кокосны жүүсийг байнга ууж хэвших хэрэгтэй. Эдгээр нь амин дэмээр баялаг төдийгүй тэр дундаа бүдүүн гэдэсний хэвийн үйл ажиллагаанд нэн сайн юм.

АЛИМ – Байгалийн эмч

Өдөрт хамгийн багадаа нэгхэн ширхэг алим идэж байх нь эрүүл мэндэд нэн тустай гэдгийг та лав мянгантаа сонсож байсан биз. Энэ яриа үнэнээр зогсохгүй алим болон алимны цэвэр шүүс нь бүдүүн гэдэс хамгийн сайн цэвэрлэгч юм байна.

Гэдсээ цэвэрлэхээр шийдсэн бол өглөө өлөн элгэн дээрээ нэг аяга цэвэр алимны шүүс уу. Үүний дараа нэг аяга цэвэр ус уу. Тэгээд өдөрт багадаа л 3-4 удаа алимны шүүс уу. Ингэж чадвал бүдүүн гэдэсний үйл ажиллагааг түргэсгэж, биеэс хор гадагшуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг ажээ. Алимны оронд мөн хар чавганы болон нимбэгний шүүс орлуулан ууж болно.

Нэг аяга алимны шүүс + хоёр хоолны халбага нимбэгний цэвэр шүүс = Бүдүүн гэдэсний ханыг сайн цэвэрлэнэ

3 өдрийн алимны дэглэм

Бүдүүн гэдэсний тань асуудал бүр хүндэрсэн, маш ихээр ядарч, бие дэх хорт бодисоо гадагшлуулж чадахгүй байгаа хүмүүс маш их үр дүнтэй гурван өдрийн алимны дэглэмийг бариад үзээрэй.

Дэглэмээ эхлэхийн өмнөх орой ½ аяга цэвэр оливийн тос ууж, гэдсээ цэвэрлэнэ. Маргаашнаас нь эхлэн гурван хоног зөвхөн алим идэж, ус ууна. Алимаа идэж байхдаа ус уухгүй бөгөөд алимаа маш удаан, сайн зажилж идэх хэрэгтэй. Үүнд маш их ач холбогдол бий. Алимаа идэх болон идсэний 30 минутын дараа ус ууна. Уг дэглэмийг чанд баримталж баримтласнаар үр дүн мэдрэгдэнэ гэдгийг санаарай.

АНХААР! Дэглэм дууссаны дараа хөнгөн салат, зууш идэж, ходоод гэдсээ дасгаснаар хүнд махан хоолоо иднэ. Хэрвээ гэнэт хүнд хоол идвэл ходоод гэдэс хямарч, асуудал үүснэ гэдгийг санах хэрэгтэй. Мөн хоолны дэглэм барьж болох эсэхээ юуны өмнө эмчтэй зөвлөлдөж байж шийдвэрээ гаргаарай. Цөсний чулуутай, зүрх судасны өвчтэй зэрэг хүмүүс хоолны дэглэм барих нь хориотой байдаг.

ЖАМЦ ДАВС – Эхлээд эмчтэй зөвлөлд!

Яагаад эмчтэй зөвлөлд гэсний учир нь жамц давсны бүдүүн гэдэс цэвэрлэх арга нь зарим суурь өвчтэй хүмүүст харшилдаг аюултай. Хэрвээ эрүүл саруул хийгээд эмч болно хэмээн үзсэн бол эл арга нь маш үр дүнтэй гэдгийг энд онцолъё!

  1. Хэдэн секунд өнгөрсний дараа дахин нэг аяга бүлээн цэвэр усанд нэг хоолны халбага жамц давс хийж, уусгана.
  2. Үүнийгээ хэсэг хүйтэн газар байлгаж байгаад бага багаар, удаанаар шимж уух ба энэ үед дотор муухайрах, толгой бага зэрэг өвдөж магадгүй. Усаа ууж дуусаад хэсэг хэвтэнэ.
  3. Хэвтэж байхдаа хэвлий орчим газартаа иллэг хийж өгөх бөгөөд энэ үед бүдүүн гэдэсний эрчимтэй хөдөлгөөн мэдрэгдэх болно. Үүгээр бүх хэрэггүй ялгадас, хорт бодисууд биеэс гарахад бэлэн болно.
  4. Хэсэг хугацааны дараа 00 орох шаардлага гарах ба бүх ялгадсаа биеэс гаргасны дараа дахин хэвтэж амарна. Ингээд өдрийн турш цэвэр ус, жимсний цэвэр шүүсээ ууж болно.
  5. Өглөө жамц давстай ус ууж гэдсээ цэвэрлэсэн өдрөө аль болох хөнгөн хоол буюу тахианы шөл, ногоотой шөл зэргийг идэхийг зөвлөж байна. Энэ нь илүү биед эрүүл, үр дүнтэй.

Заавал асуудлыг хүндрүүл дөр бүр ислэг ихтэй хүнс хэрэглэ ж байж арга хэмжээ авах ёстой юм гэж үү? Биеэ гаргуунд нь гаргадаг цаг хэдийн ард хоцорч, хэрвээ тийм бол өөртөө арчаагүй хүн хэмээн хэлэгдэх болжээ. Тиймээс өдөр бүр хүнсэндээ ислэг ихтэй бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж занших нь бүдүүн гэдэснээс эхлээд олон өвчний эх үүсвэрээс өөрийгөө хамгаалж чадна. Ислэг ихтэй хүнс нь бүдүүн гэдэсний хананд хор, хог хаягдал наалдуулахаас сэргийлж, сайн цэвэрлэгээ хийдэг гэдгээрээ алдартай. Тиймээс цэцэгт байцаа, бууцай, вандуй, нэрс, алим, хар чавга, тараг, бор үрийн бүтээгдэхүүн зэргийг хүнсэндээ тогтмол хэрэглэхийг уриалж байна.