Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › ГОО ТАНИЛ: Дуучин Р.Номин-эрдэнэ

ГОО ТАНИЛ: Дуучин Р.Номин-эрдэнэ

ГОО ТАНИЛ: Дуучин Р.Номин-эрдэнэ

Хатсан цэцгийн дэлбээгээ бүү хаяарай

“Гоо танил” буланд рок поп урлагт өөрийн тод мөртэй яваа, мөн монгол сайхан бүсгүйчүүдийн нэг Р.Номин-Эрдэнэ буюу дуучин Номинг зочноор урьж, гоо сайхных нь ертөнцтэй танилцлаа. Хэсэг хугацаанд уран бүтээлээсээ хөндийрөөд байсан дуучин бүсгүй маань энэ онд урлагтаа эргэн ирж, шинэлэг өнгө төрх бүхий уран бүтээлүүддээ хүч түрэн оржээ. Тодруулбал, “Бяцхан зүрх дуулж байна” төсөлд дуучин Номин нэгдэж, үүний хүрээнд 20 дуутай цомог, цомгийнхоо зарим дуунуудыг дүрсжүүлэх ажилдаа ханцуй шамлан орсон байна. Хүүхдийн эрх зөрчигдөж буй болон хүүхэд хамгааллын асуудалд гол анхаарлаа хандуулж, хамгаалал хэрэгтэй хүүхдүүдэд туслах, тэдний дуу хоолойг сонсох, халамжийг хүргэж, хүүхэд рүү чиглэсэн хандлагыг бий болгох зэрэг нь уг төслийн үндсэн зорилго ажээ. Ингээд дуучин Номин гоо сайхандаа хэрхэн анхаардаг болохыг эндээс сонирхъё.

ГОО ТАНИЛ: Дуучин Р.Номин-эрдэнэ

ФИТНЕСС болон БАССЕЙН

Дуучин Номингийн жингээ барьж, эрүүл чийрэг, эрч хүчтэй байхад нь фитнесс болон усан бассейн тусалдаг байна. Фитнессийн дасгалууд болон усан бассейн нь сул арьсыг чангалахад хамгийн үр дүнтэй байдаг хэмээн уг хоёр спортыг сонгон, зав чөлөөтэй үедээ хичээллэдэг гэнэ. Тогтмол бассейн, фитнесст явж чадахгүй үедээ биеийнхээ онцлогт тохирсон дасгалуудыг зав чөлөөтэй цагтаа гэртээ хийдэг аж. Хэдийгээр чөлөөт цаг хомс байдаг ч гэсэн хөдөлгөөн эрүүл амьдралын хэв маяг гэж үздэг учраас ийн гэртээ ч болов дасгалуудаа байнга хийдэг хэвшил тогтжээ.

ГОО ТАНИЛ: Дуучин Р.Номин-эрдэнэ

“Арьсыг тордоод байвал тэр хэрээр өнгө зүс нэмээд л байдаг...”

Номин эмзэг, холимог арьстай. Энэ төрлийн арьс хэдийгээр асуудал ихтэй хэдий ч арчлаад л байвал амархан тордлого аван өнгө зүс нэмж, сэргээд л ирдэг байна. Арьсандаа маш их анхаарч, болж өгвөл гоо сайханд, тэр дундаа тэжээлийн массажинд байнга орж байхыг хичээдэг. Арьсаа эрүүл байлгах нэг чухал зүйл нь арьсныхаа онцлогт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн сонгох байдаг хэмээн үздэг түүнд япон гоо сайхны косметик илүү таарч тохирдог ажээ.

ГОО ТАНИЛ: Дуучин Р.Номин-эрдэнэ

НОМИНГИЙН ГОО САЙХНЫ ЖОР

Байнга гоо сайханд орж амжихгүй үедээ гэртээ гар доорх материалаа ашиглан арьсаа арчилна.

ГОО ТАНИЛ: Дуучин Р.Номин-эрдэнэ

Бэлэн маск тавьж, арьсандаа чийгшил, тэжээл өгөхөөс гадна өндөгний цагааныг арьсандаа маск болгон тавьдаг. Харин үлдсэн өндөгний шарыг бага зэргийн оливийн тостой холиод үсэндээ тэжээл өгөх зорилгоор маск тавьдаг байна.ӨНДӨГ:

Нүүрээ сүүгээр арчих, эсвэл таргаар маск тавихад арьс чийг авч, өнгө нь мэдэгдэхүйц сэргэдэг гэлээ. СҮҮ+ ТАРАГ:

ГОО ТАНИЛ: Дуучин Р.Номин-эрдэнэ

“БИ ЦЭЦГЭНД МАШ ИХ ДУРТАЙ”

Цэцгэнд дургүй эмэгтэй хүн гэж үгүй. Гэхдээ бэлэглэсэн цэцгээ хатаж хорчийсны дараа шууд хаячихдаг нь олонтаа. Номин урлагийн хүн болохоор цэцэг байнга цуглардаг учраас өөрт нь бэлэглэсэн цэцгүүдээ гэртээ усанд хийн тавьж, анхилуун үнэрээр нь гэрээ дүүргэдэг байна. Цэцэгсийн анхилуун үнэр санаа, сэтгэлийг тайвшруулдаг гэдэг.

ГОО ТАНИЛ: Дуучин Р.Номин-эрдэнэ

Харин дэлбээнүүд нь хатаж хорчийсны дараа гэрээ чимэглэж, эсвэл усанд орохдоо хэрэглэнэ. Цэцгийн дэлбээ өөртөө багагүй тослогийг агуулж байдаг учраас усанд орохдоо хийвэл биеийг чийгшүүлэхэд тодорхой хэмжээнд нөлөө үзүүлнэ.

НОГООНД ДУРЛАГЧ

ГОО ТАНИЛ: Дуучин Р.Номин-эрдэнэ

Гоо сайхнаа удаан хугацаанд хадгалахыг хүсвэл идэж буй хоол хүнсэндээ анхаар гэдэг. Тэгвэл үүнийг амьдралынхаа хэвшил болгосон Номин хооллолтоо зохицуулаад ирэхээр бие аяндаа хөнгөрөөд, арьс шингэрээд цаанаасаа л хөнгөн шингэн, эрч хүчтэй сайхан болдог гэдгийг биеэр мэдэрчээ. Тиймээс хоол хүнсэндээ түлхүү анхаарч, өглөө, оройдоо хөнгөн хооллож, харин өдөр сайн хооллохыг хичээдэг байна. Зөв хооллолтыг эрхэмлэгчдийн №1 сонголт бол мэдээж ногоо, жимс учраас энэ нь түүний өглөө, оройн хоолны сонголт болдог. Хүнд буюу мах ихтэй, шарсан, хуурсан хоолноос харин татгалздаг учраас түүнд япон хоол илүү тохирдог гэлээ.

“Гоо сайхан гэдгийг би бурхнаас заяасан гоо үзэсгэлэн, дотоод сэтгэлийн сайхан хоёрын хослол гэж боддог. Үүнийгээ амьдралын эрүүл хэв маягаараа услан тордож, урт удаан хугацаанд хадгалж чаддаг гэж боддог.”

“Гоо сайхан гэдгийг би бурхнаас заяасан гоо үзэсгэлэн, дотоод сэтгэлийн сайхан хоёрын хослол гэж боддог. Үүнийгээ амьдралын эрүүл хэв маягаараа услан тордож, урт удаан хугацаанд хадгалж чаддаг гэж боддог.”