Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Цэргийн баярыг ирэх сарын 16-нд тэмдэглэнэ

Цэргийн баярыг ирэх сарын 16-нд тэмдэглэнэ

Нийслэлийн Засаг дарга “Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тэмдэглэх тухай” захирамж гаргалаа. Захирамжаар Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойд зориулсан Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, Цэргийн штабуудын үйл ажиллагаа,  “Монгол цэргийн жавхаа” уралдааныг сурталчлах “Иргэдэд ажлаа танилцуулах өдөр” үйл ажиллагааг  2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн  13.00–18.00 цагийн хооронд нийслэлийн Соёлын төв өргөөнд зохион байгуулах болжээ. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт Хүчний 95 жилийн ойн сурталчилгааны ажилд оролцогч байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, үйл ажиллагаа зохион байгуулахад байраар хангаж, үзэсгэлэн гаргах, зочид хүлээн авахад дэмжлэг үзүүлэн ажиллахыг нийслэлийн Соёлын төв өргөөнд үүрэг болгожээ.