Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Арабын хувьсгалаас хойш 5 жил өнгөрчээ

Арабын хувьсгалаас хойш 5 жил өнгөрчээ

Арабын хувьсгалаас хойш 5 жил өнгөрчээ

Ливи улсад Арабын хувьсгал одоогоос яг 5 жилийн өмнө эхэлж байжээ. 2 дугаар сарын 17-нд эхэлсэн эмх замбараагүй байдал улмаар тус улсын удирдагч агсан Муаммар Кадафиг түлхэн унагаж, амь насаа алдахад хүргэсэн юм.

Нийслэл Триполи хотын оршин суугчид Арабын хувьсгалаас хойш 5 дахь жилтэйгээ золгож байгаагаа тэмдэглэсэн байна. Тэд хотын гудамж талбайд гарч цуст мөргөлдөөний үеэр амиа алдсан хайртай дотны хүмүүсийнхээ зургийг барьжээ.

Арабын хувьсгалын шуурганаар Ливийн дарангуйллын дэглэм нуран унасан гэж үздэг ч өнөөдрийг хүртэл нэгдсэн нэг засаг захиргаатай болж чадаагүй юм. Улсын зүүн бүсийг өрнөдийнхний дэмжлэгтэй Засгийн газар удирдаж байгаа бол баруун бүсийг Исламын шашинтай Засгийн газрын эрх баригчид захирч байна. НҮБ Ливи улсад үүссэн нөхцөл байдлыг засч залруулахын тулд нэгдсэн нэг Засгийн газартай байх саналыг дэмжсэн юм. Бие биенээсээ салан тусгаарласан Ливийн сөргөлдөгч талууд ч мөн нэгдмэл Засгийн газрыг дэмжиж байгаагаа илэрхийлээд байгаа. Сөргөлдөгч талуудын төлөөлөгчдөөс бүрдсэн Нэгдсэн Ерөнхийлөгчийн зөвлөл байгуулагдаж Марокка улс гол зуучлагч орон болж байна. Тус улсад болсон хуралдаанаар Засгийн газар 18 гишүүнтэй байна гэдгийг эхний ээлжинд шийджээ.