Зээлийн төлбөрөө 90-ээс дээш хоногоор хоцроовол найдваргүй зээлдэгч болно

Даваагаас баасан гараг бүрийн 17 цагаас сэтгүүлчийн мэдээллийн хөтөлбөрөөрөө бид иргэдээс ирж байгаа саналын дагуу мэдээлэл бэлтгэж байгааг үзэгчид маань мэдэж байгаа билээ.
Сити ньюс мэдээний албаны сэтгүүлчид өчигдөр холбогдсон иргэний саналын дагуу найдваргүй зээлдэгчид дахин зээл авах боломжтой юу гэсэн асуултын дагуу дараахь мэдээллийг бэлтгэлээ.
Зээлийн мэдээллийн хууль нь 2011 онд батлагдаж байжээ.Зээлийн мэдээллийн сан нь нэг талаас зээлдүүлэгч байгууллагуудын зээл олгох эрсдэлийг бууруулах нөгөө талаас зээлдэгчдийн санхүүгийн сахилга бат, санхүүгийн хариуцлагыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.Зээлийн мэдээллийн санд мэдээлэл оруулах зээлдүүлэгч байгууллагууд Монголбанктай гэрээ байгуулан мэдээллийн санд мэдээлэл авах болон нийлүүлэх эрх авдаг байна. Одоогоор банк, Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоо зэрэг 300 орчим байгууллага гэрээ байгуулжээ. Өнөөдрийн байдлаар дээрх байгууллагууд 800 мянган харилцагчийн гурван сая гаруй зээлийн мэдээллийг тус санд нийлүүлсэн байгаа юм. Зээлийг хугацаа хэтэрсэн хэвийн найдваргүй гэж 3 ангилдаг. Эдийн засаг хямралтай байгаа энэ цаг үед хүн бүр найдваргүй зээлдэгч болох вий гэсэн болгоомжлол байсаар байгаа. Та банкны зээлээ 1-2 хоног хоцроосон бол найдваргүй зээлдэгч гэж үзэхгүй. Харин 90-ээс дээш хоногоор хоцроосон бол тухайн зээл олгосон байгууллага найдваргүй зээлдэгч гэж ангилах үүрэгтэй байдаг байна.
