Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Үндэсний өрсөлдөх чадварын хүрээлэнгийн Тэргүүн, “Лүүк Монго

Үндэсний өрсөлдөх чадварын хүрээлэнгийн Тэргүүн, “Лүүк Монголия” ХХК-ийн Захирал, орчуулагч Т.Баттулга: Хямралыг үүсгэх хэмжээний хүч, эрх мэдэл гагцхүү төрд л байдаг

Үндэсний өрсөлдөх чадварын хүрээлэнгийн Тэргүүн, “Лүүк Монголия” ХХК-ийн Захирал, орчуулагч Т.Баттулга:  Хямралыг үүсгэх хэмжээний хүч, эрх мэдэл гагцхүү төрд л байдаг

Монгол улс 20 гаруй жилийн өмнө нийгмийн томоохон өөрчлөлт шинэчлэлт хийж, капитализмд хөл тавьсан ч нийгмээ бүрэн ойлгоогүй төрөлдсөөр яваа гэхэд хилсдэхгүй. Ингэж хэлснээрээ хөгжил дэвшил, тодорхой хэмжээнд болж бүтэж буй зүйлсийг үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ бид социалист-капитализм ч гэмээр тодорхойгүй нийгэмд, замаа онож ядан бүдчисээр байх шиг. Тэгвэл Форбес сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Стив Форбес, сэтгүүлч Элизабэт Эймз нарын хамтран бичсэн “Биднийг капиталимз л аварна” номыг эх хэлнээ унших боломжтой болсон нь олзуурхууштай. Энэхүү номыг Монгол хэлнээ орчуулагч Төмөрдашийн Баттулгатай хийсэн ярилцлага уншигч танд капитализмын талаар эргэлзээтэй олон асуултад хариулт өгөх буйзаа.

TV ZONE: Юуны өмнө урилгыг маань хүлээж авсанд талархал илэрхийлье. Та ирэх сонгуульд нэр дэвшиж байгаа юу?

Үгүй ээ, би ямар нэг сонгуульд нэр дэвших гээгүй. Ном орчуулах нь тийм зорилго агуулаагүй.Т.БАТТУЛГА:

TV ZONE: Шуудхан асуусанд уучлаарай. Ярилцлагад улс төр гэдэг үг орох хэдий ч энэ нь өөр ямар нэг далд санаа агуулаагүй гэдгийг тодорхой болгох нь зүйтэй гэж бодлоо. Хэн таны номыг уншаасай гэж хүсч байна вэ?

Энэ номыг Монгол хэл дээр гаргасан нь ашиг орлого, алдар нэр олох гэж хийсэн ажил биш. Нийгмийнхээ төлөө хийсэн зүйл гэж ойлгох хэрэгтэй юм. Эдийн засгийн амьдралд хамгийн их оролцдог шийдвэр гаргагчид уншвал зүйтэй. Дээр нь зах зээлийн орчинд нь амьдарч, түүнийг сонгодог утгаар нь бий болгохын төлөө зүтгэж байгаа бизнес эрхлэгчид, энэ чиглэлээр эмх цэгцтэй мэдлэг олж авч, сурч байгаа оюутан залуус бидний явж байгаа зүг чигээ тодруулж харахын тулд энэ номыг уншаасай гэж хүсч байна. Капитализмын өлгий нутаг АНУ-д капитализмын тогтолцоог амжилттай хөгжүүлж байгаа ч эргэлзэнгүй хандах үзэл санаа тэр нийгэмд байсаар ирсэн, тэр нь төрийн эрх барих, шийдвэр гаргахад тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлээд байдаг учраас АНУ-ын либерал үзэлтэй, чөлөөт зах зээлийг дэмждэг хүмүүс санаа зовж энэ номыг бичсэн хэрэг. Харин манайд бол дээрх байдал санаа зовох битгий хэл, ноцтой аюул учруулах түвшинд байгаа гэж бодсон учраас энэ номыг заавал орчуулах ёстой гэж шийдсэн.Т.БАТТУЛГА:

TV ZONE: Ач холбогдол нь?

Монголын нийгэм хөгжлийнхөө тодорхой үе шатанд ирээд гацчихсан, хаашаа явахаа мэдэхгүй болчихсон ч юм шиг, нийгэмд хоорондоо зөрчилдсөн маш олон байр суурийн хэнийх нь зөв бэ гэдгийг тодорхойлоход хэцүү ийм л цаг үед ирээд байна. Үүн дээр улс төрчид тоглолт хийсэн, популизм гаарчихсан, хуучны “сайхан цагаа” санагалзсан байдал хүртэл өнөөгийн нийгмийн бүх түвшинд харагдаж байна. Яг ийм нөхцөлд бидний 25 жилийн өмнөөс эдийн засаг нийгмийн харилцаагаа чиглүүлэн капиталист тогтолцоо гэж яг юу юм бэ? гэдэг талаар системтэй ойлголт өгч чадахаар ном юм болов уу гэж сонгосон юм. “-изм” дагавартай болохоор л онолын хуурай ойлголт гэж хүмүүст санагдаж магадгүй юм. Гэхдээ Капитализм гэдэг бол чөлөөт зах зээл дээрх эрх чөлөөт иргэд өөр хоорондоо эдийн засгийн сайн дурын харилцаатай байх тухай ойлголт юм. Нийгмийн олон сая гишүүдийг хооронд нь зохицуулж байдаг чөлөөт зах зээлийн харилцаа бүхий нийгэм, эдийн засгийн тогтолцоог капитализм гэдэг.Т.БАТТУЛГА:

TV ZONE: Twitter, Facebook зэрэг олон нийтийн цахим сүлжээгээр маш олон хүн таны номыг өндрөөр үнэлсэн байсан. Худалдаанд гараад удаагүй ч 7 хоногийн бестсэллерийн жагсаалтад багтсан байна. Баяр хүргэе.

Нийгэмд юу хэрэгтэй байгаа юм бэ? гэдгийг анзаарч хардаг, мэдээлэл сайтай, өндөр боловсролтой нийгмийн дэвшилтэт давхарга "Биднийг капитализм л аварна" номыг их дэмжиж хүлээж авсан. Үүний зэрэгцээ эсэргүүцсэн зарим нэг хүн ч бий. Энэ номд ч цөөнгүй гардаг капитализмыг үгүйсгэдэг хүмүүсийн санаа бодолтой ижилхэн байдлаар капитализм сөнөсөн, дууссан, цагаа хий дэмий үрсэн байна гэсэн хүмүүс ч байгаа. Тийм үзэл бодолтой хүмүүст зориулсан хариулт ч энэ номд байгаа. Тэд уншихгүй юмаа гэхэд тиймэрхүү хүмүүсийн явуулгад автахгүй, ялгаж салгахад зориулсан ном л доо. Т.БАТТУЛГА:

TV ZONE: Олон зүйлийн талаар бидний дунд тогтсон зөв, буруу ойлголтын мөн чанарыг энэ номоос олж авах боломжтой юм билээ. Жишээлбэл ашгийн төлөөх хөдөлмөрийг шунал гэж харах ч юм уу?

Капитализм бол өршөөлгүй, хүний шуналд тулгуурласан, ядуучууд нь улам ядуурч, баячууд нь улам баяждаг юм биш үү? гэх мэтчилэн асуултуудыг байнга л сөргүүлэн тавьдаг. Үүнд товчоор хариулахад, өнөөгийн нийгэмд хэн илүү авхаалж самбаатай, илүү хөдөлмөрлөсөн нь бусдаас илүү амьдардаг нь наад захын зарчим. Хүн болгон өнөөдрийн амьдралынхаа түвшинг маргааш сайжруулаад л амьдрахыг хичээж байгаа. Тэр явцдаа нийгмээ хөгжүүлж, тэр хөгжил нь эргээд хүн бүхэнд сайнаар нөлөөлдөг юм. Хэрвээ хүний өөрийнхөө төлөө зүтгэж байгааг шунал гэж байгаа бол энэ яагаад ч муу зүйл биш. Харин эсрэгээр надад оногдох ёсгүй зүйлийг шударга бус аргаар, их хэмжээгээр олж авах гэж үзэх юм бол энэ муу зүйл. Гэмт хэрэг, хулгай, луйвар аль ч нийгэмд байдаг. Капиталист нийгэмд хүн төрөлхтний түүхэнд хамгийн олон хүн ядуурлын түвшнээс дундаж давхаргад, дундаж давхаргаас баян чинээлэг давхаргад шилжүүлсэн тогтолцоо бол гагцхүү капитализм. Дэлхийн эдийн засгийг авч явж байгаа хувийн хэвшил бизнесийнхэн эцсийн дүндээ ашгийн төлөө ажилладаг. Ашиг бий болж байгаа учраас хүний амьдралыг сайжруулах дараагийн шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээнд хөрөнгө оруулах капитал бий болно. Өөрөөр хэлбэл ашиг нэг талаар эдийн засгийн харилцааны барометрийн /хэмжигч/ үүргийг гүйцэтгэдэг. Тэр утгаараа ашиг бол капиталист эдийн засгийн маш чухал элемент юм.Т.БАТТУЛГА:

TV ZONE: Улс төрийн хэт их оролцоо нь эдийн засгийн сүйрэлд хүргэж байсан бодит жишээнүүдийг дурдсан байсан. Капитализмд улс төрийн зөв оролцоо нь юу вэ?

Эдийн засгийн хямралын тухай маш олон жишээнүүдийг бодит баримтад тулгуурлан дурдсан байгаа. Хамгийн сүүлд 2008 онд эхэлсэн өнөөдөр ч гэсэн дэлхий дахинд үргэлжилсээр байгаа Моргейжийн зах зээлээс үүдсэн эдийн засгийн хямралыг жишээ болгосон. Чөлөөт зах зээл өөрийн явах ёстой замаараа явж байгаа нөхцөлд хямрал үүсэх магадлал багатай. Хямралыг үүсгэх хэмжээний хүч, нөлөө, эрх мэдэл гагцхүү төрд л байдаг. Жишээлбэл, АНУ дотоодынхоо фермерүүдийг гадны ХАА бүтээгдэхүүнээс хамгаалахын тулд “Smoot Hawley”-ийн тариф хэмээх гадаадын ХАА-н бүтээгдэхүүнд онцгой татвар тогтоож эхэлсэн нь 1930-аад оны хямралыг үүсгэсэн байдаг. Үүний улмаас эдийн засгийн тогтолцоо алдагдаж, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан. Түнш орнуудын хариу цохилт нь АНУ-ын бүтээгдэхүүнийг оруулахаа больсон. Хөгжиж байсан гадаад худалдааны даяаршил маш том саадтай тулгарч, хямралаас гарах гэж дараа дараагийн засгийн газрын авч явуулсан арга хэмжээ нь эдийн засгийг өөрөөр нь илааршуулах биш, харин ч төрийн оролцоо, төсвийн зарлагыг улам нэмэгдүүлж эдийн засгийн хямралаа улам даамжруулсан. Энэ нь цаашлаад дэлхийн II дайны урьдчилсан нөхцөл болохуйц хэмжээний том хямрал, тогтворгүй байдлыг дэлхий дахинд авчирсан байдаг.Т.БАТТУЛГА:

TV ZONE: Тэгвэл төрийн зүгээс зөв оролцоо нь юу юм бэ? Янз бүрийн шийдвэр ард олныг төөрөгдөлд оруулж байна шүү дээ.

Үндэсний өрсөлдөх чадварын хүрээлэнгийн Тэргүүн, “Лүүк Монголия” ХХК-ийн Захирал, орчуулагч Т.Баттулга:  Хямралыг үүсгэх хэмжээний хүч, эрх мэдэл гагцхүү төрд л байдаг

Төр зохицуулах үүрэгтэй ч үүнд хэмжээ хязгаар гэж бий. Төрийн зүгээс бизнесийн ажиллагааг бүгдийг чиглүүлээд, зааж залаад, бидний амьдралыг удирдаад эхлэх юм бол энэ Ардчилал биш, чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоо ч биш, юу ч биш болно. Коммунизм, фашизм эсвэл өөр төрлийн тоталитар /дарангуйлагч/ дэглэмд л ийм зүйл байдаг. Тийм дэглэмтэй оронд хүний эрх, эрх чөлөө хангагддаггүй, эдийн засаг урагшилдаггүй. Төрийн оролцоо их байснаараа л Монгол улс хөгжихгүй байгаа юм. Төр өөрөө аж ахуйн менежер байх ёсгүй. Төрийн аж ахуйг удирдаж, тэнд ажиллаж байгаа хүмүүс тэр өмч хөрөнгийн эзэн нь биш байдаг учраас авилгын тогтолцоо бий болдог. Тэгэхээр төр хөрөнгө оруулалт, аж ахуйн үйл ажиллагаа явуулахаас аль болох зайлсхийх ёстой. Судалгаагаар бизнесийн хийсэн хөрөнгө оруулалтын нэг төгрөг тутам 150%-160% нэмэлт баялаг бий болгож байдаг бол төрийн хийсэн хөрөнгө оруулалтын үнэ цэнэ оруулсан нэг төгрөгийн 70%-80%-ийн үнэ цэнэ бий болгож байдаг аж. Өөрөөр хэлбэл төрийн хийсэн хөрөнгө оруулалтын үнэ цэнэ өсөх биш буурч байдаг. МИАТ, цахилгаан эрчим хүчний томоохон станцууд, уурхайнууд, үйлчилгээний бусад байгууллагууд зэрэг Төрийн өмчит аж ахуйн газрууд ашигтай ажиллаж байгаа түүх сонссон уу? Хувийнх ашигтай, улсынх яагаад алдагдалтай ажилладгийн цаад шалтгаан ердөө л энэ. Алдагдалтай ажилласан төрийн байгууллага алдагдлаа дахиад бидний татвараас нөхдөг. Баялаг бүтээхгүй дээр нь биднийг торгох байсан юм бол тэнд аж ахуй ажиллуулж яах гэсэн юм бэ? Хувийн хэвшил бизнесээ, төр хууль ёс сахиулах ажлаа хийгээд, зааг ялгаагаа тодорхой болгоод л явах ёстой. Т.БАТТУЛГА:

TV ZONE: Эх орны хувь хишиг тараадаг улс орон цөөнгүй. Манай улсын хувьд бэлэн мөнгө тараах цаг үе нь биш байж. Эдийн засгийн тодорхой түвшинд хүрсэн үед бэлэн мөнгө тараах боломжтой эсэх талаар тодруулмаар байна. Учир нь мөнгө амласан ихэнх улс төрчид төрийн эрхэнд гарч чадсан шүү дээ.

Нефтиэр баян Арабын орнууд ард иргэддээ бэлэн мөнгө тараадаг гэдэг. Гэхдээ тэр бол тасралтгүй үргэлжлэх боломжтой ч зүйл биш шүү дээ. Миний ойлголтоор хүмүүстээ мөнгө тараана гэдэг яаж ч бодсон буруу. Харин хийх зүйлээ хийчихсэн, өөрийн тэтгэврийн мөнгөө төрд хадгалуулчихаад буцааж авах эрхээ эдэлж буй өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй, өнчин, ядуу нийгмийн эмзэг давхаргын хүмүүст шаардлагатай халамж үйлчилгээ үзүүлэх нь төрийн үүрэг. Энэ бол аль ч нийгэмд байдаг. Капитализмд бол маш өндөр, боловсронгуй түвшинд явагддаг тийм зүйл.Т.БАТТУЛГА:

TV ZONE: Монгол улсад эдийн засгийн хямрал хүчээ аваад байна. Цомхотгол гэдэг зүйл хаа сайгүй байна. Энэхүү номд энэ нь байх ёстой зүйл бөгөөд “Бүтээлч сүйтгэл” юм гэсэн санааг олон сонирхолтой жишээнүүдээр баталсан байсан. “Бүтээлч сүйтгэл” гэдэг зүйл чухам юу болох талаар тайлбарлавал?

1920-иод оны үед эдийн засгийн онолч Жозеф Шумпэтэр “Creative Destruction буюу бүтээлч сүйтгэл”, “Innovation буюу Инноваци” гэдэг шинэ нэр ухагдахуунуудыг эдийн засгийн онолд нэвтрүүлсэн байдаг. Инновацийн ачаар компьютер гарч, ингэснээр бичгийн машин гэдэг зүйлийг устгасан. Бичгийн машины үйлдвэрийн хэдэн мянган ажилчид, бичээч гэдэг ажил мэргэжил шаардлагагүй болсон. Гэх мэтчилэн энд шинэ бүтээл бий болж байхад тэнд заавал нэг золиос байж л байдаг. Үүнийг л бүтээлч сүйтгэл гэж байгаа юм. Бүтээлч сүйтгэл байгаагүй бол бид хүй нэгдлийн амьдралаараа амьдарсаар л байх байсан байх. Эдийн засгийн хямралын үед компаниуд амьд үлдэхийн тулд ямар нэг байдлаар бүтцийн өөрчлөлт хийж ажилчдаа халах нь шулуухан хэлэхэд зайлшгүй зүйл юм. Эдийн засгийн хямралын үед General motor, IBM зэрэг маш олон компани ажилчдаа олноор нь цомхотгоод хямралыг амжилттай давж, эргээд үйл ажиллагаагаа сайжруулахдаа илүү олон шинэ ажлын байр бий болгосон байдаг. Төр засгаас тэр ажилчдыг ямар нэг байдлаар ажилтай байлгах ёстой гэсэн тулгалтад орж, тэр компани шаардлагатай арга хэмжээгээ авч чадалгүй, ажилчдаа халахгүй байснаараа тэр чигтээ дампуурах байсан шүү дээ.Т.БАТТУЛГА:

TV ZONE: НӨАТ хэрэгжиж байна. Бизнес эрхлэгч зарим төлөөлөл үүнийг дарамт маягаар хүлээж авч байгаагаа нуугаагүй. Та хэрхэн харж байна вэ?

НӨАТ-ийн буцаан олголт нь төр татвараа иргэдээр хянуулах тогтолцоо бүрдүүлснээрээ далд байсан эдийн засгийг ил болгох арга. Бизнес эрхлэгчийн хувьд түүнийг би зөв гэж бодож байна. Би татвараа төлдөг. Татварын орлого тодорхой хэмжээнд өснө. Гэтэл бизнес эрхлэгчийг бараг шоронд хийх нь холгүй айлгаж байгаад авдаг татварыг төрийнхөн нэн утгагүй зүйлд зарцуулахыг хараад гутармаар. Татвар төлөгчдийн төлсөн мөнгийг даргын үнэтэй машины түлш, гадаадад туршлага судлах нэрийдлээр хэдэн арваараа явж зугаацах зардал, эдийн засгийн үр ашиггүй хэдэн тэрбумын хөрөнгө оруулалт нэрээр үргүй зардаг. Байгалийн баялагтай орнууд Баялгийн сан бий болгох хамгийн зөв алхам байдаг. Норвеги улсын хүн ам л гэхэд Монголоос ихгүй. Тэд 70-80-аад онд олсон нефтийн орлогоороо баялгийн сан байгуулсан бөгөөд одоо 800 тэрбум ам.долларын хөрөнгийн сантай болчихоод байна. Бусад орны засгийн газрын бонд худалдаж авах, баталгаатай томоохон бизнесийн хувьцаанд хөрөнгө оруулалт хийх зэргээр мөнгөө улам арвижуулдаг. Гэтэл бид өнөөдөр өртэй л сууж байгаа шүү дээ.Т.БАТТУЛГА:

TV ZONE: Эдийн засгийн алуурчид гэх нэр томъёо их сонсогдох болсон. Баялагтай орнуудын эдийн засгийг үгүй хийдэг тэдний ажил Монголд ажиглагдаж байна гэх?

Эдийн засгийн алуурчид энэ тэр гэсэн зүйлийг сонсож байсан. Учиргүй эдийн засгийг алъя гэсэн бүлэг хүн байна гэдэгт би итгэдэггүй. Монголд бие биедээ элдэв нэр хоч өгөх улс төрийн зорилготой үйл ажиллагаа зөндөө л байдаг. Улс орноо худалдах гэлээ, эдийн засгаа алах гэлээ гэдэг. Би бол тийм зүйлд итгэхгүй байна. Улс төрчид бол бүгдээрээ л их сайхан сэтгэлтэй хүмүүс шүү дээ. Сайхан сэтгэлтэй боловч мэдлэг, боловсрол дутсанаас буруу зөрүү зүйл хийгээд л буруудаад байдаг юм болов уу гэж боддог /инээв/. Т.БАТТУЛГА:

TV ZONE: Төрд бизнесмэнүүд гарсныг буруутгах хандлага нэг хэсэг ажиглагдсан. Таны бодол?

Бизнесийн салбарт байсан хүн парламентын гишүүн болох юу нь буруу гэж. Их хурал нийгмийн харилцааг бүгдийг хуульчилж шийддэг. Тэнд бизнесийг ойлгож, эдийн засгийн харилцааг мэддэг хүмүүс байснаараа харин ч бизнесийг дэмжсэн, татварын тогтолцоог боловсронгуй болгох шийдлүүд гарч байгаа нь харагдаж байна. Харин улс төрөөр дамжуулаад бизнес хийх хандлага манайд их ажиглагддаг л даа. Тендер авах, төрийн эрх мэдлээр далайлгаж өөртөө давуу тал бий болгох, лиценз авах зэрэг иймэрхүү зүйл хавтгайраад явах юм бол улсынхаа эдийн засгийн бодит боломжийг удахгүй хувааж аваад дуусгачих байлгүй дээ.Т.БАТТУЛГА:

TV ZONE: Хүмүүс их бухимдангуй байна? Бидний ирээдүй хэр гэрэл гэгээтэй байна вэ?

Би эдийн засгийн хямралтай холбож ойлгож байна л даа. Яг одоо бол Монгол Улс эдийн засгийн нэлээд хүндрэлтэй үеэ туулж байна. Ийм үед хүмүүсийн хандлага ихэвчлэн сөрөг байдаг. Үүний дээр популист улс төрчид бид гадныханд эзлэгдэх гэж байна, хэн нэгэн бүхнийг сүйтгэж, хулгайлах гэж байна гэх маягаар тоглолт хийж улс төрийн оноо авахад ашигладаг. Иймэрхүү “аймшигт” мэдээллийг өдөр болгон л бид зурагт, сониноос авч байгаа. Аюул занал учраад, Монгол улс гадныханд эзлэгдэж, колончлогдох гээд байгаа бодитой юмыг би олж харахгүй байна. Юмыг эрүүлээр харах хэрэгтэй. Хүн бүр өөрийн амьдралаа өөд нь татаад явах бололцоог нь бүрдүүлээд, тэрэнд нь төр оролцохгүй, хүн зөвхөн өөрийнхөөрөө амьдрахаас өөр аргагүй болгочих юм бол хүмүүс ажлаа хийгээд, тийм хэрэггүй зүйл ярих завгүй болчих юм биш үү гэж боддог.Т.БАТТУЛГА:

TV ZONE: Номоос гадна өнөөгийн нийгэмд урган гараад буй олон зүйлийн талаар санал бодлоо хуваалцсанд баярлалаа. Таны ажил үйлст амжилт хүсье!

Баярлалаа. Т.БАТТУЛГА:

Ярилцсан: Сэтгүүлч М.ХОНГОРЗУЛ