Гайти улсын Сенатын дарга түр хугацаанд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэнэ
Гайти улсын ард иргэд Ерөнхийлөгчөө эсэргүүцсээр улс төрийн хямрал нүүрлээд байгаа юм. Долоо хоногийн өмнө тус улсын Ерөнхийлөгч Мишель Мартелли ард иргэдийн шаардлагаар суудлаасаа огцорсон бол түүний оронд төрийн эрхийг түр хугацаанд Сенатын дарга гүйцэтгэхээр боллоо. Сенатын дарга Жокелерме Приверт Ерөнхийлөгчийн үүргийг түр хугацаанд гүйцэтгэснээр улс төрийн үймээн самуун хэсэг хугацаанд ч болов намжина хэмээн хууль тогтоогчид найдаж байна.
2000-аад оны эхэнд хоригдож байсан Гайти улсын ахмад улс төрч Жокелерме Приверт 4 сарын турш түр Засгийн газрыг удирдах 3 нэр дэвшигчийн нэг байсан юм. Одоогоор тус улсын Ерөнхий сайд Эванс Пауль албан тушаалдаа үлдээд байгаа ч ойрын өдрүүдэд шинэ Ерөнхийлөгч хууль тогтоогчдын хамт дараагийн Ерөнхий сайдыг сонгох хэрэгтэй болж байна.
