Жером Валке эрхээ хасууллаа
Дэлхийн хөлбөмбөгийн холбооэны Ес зүйн хороо нарийн бичгийн дарга асан Жером Валкег хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхийг нь 12 жилээр хассан байна. 55 настай эрхэм 2007 оноос эхлэн ФИФА-ийн нарийн бичгийн даргын албыг хашиж эхэлсэн бөгөөд Зепп Блаттерийн дараа орох эрх мэдэлтэй нэгэн байлаа. Холбооны санхүү болон Дэлхийн аваргыг зохион байгуулах эрх мэдэлтэй байсан түүнийг ес зүйн хороо 2018, 2022 оны ХӨлбөмбөгийн ДАШТ-ий эрхийг зарсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм. Түүнчлэн Жером Валкед 100 мянган Швейцарь Франкын торгууль ноогдуулахаар болсон байна.
