Филь Микельсон байр ахилаа
1937 онд Калифорн мужийн Пэбл Бич гольфийн талбайд эхэлж, алдарт Сэм Снеад түрүүлж байсан АТ энд Ти Пэбл Бич тэмцээний 2016 оны цуврал үргэлжилж байна. Эхний тойргийн тоглолтууд явагдсны дараа Америкийн гольфчин Чез Реви -8 оноотой тэргүүлж байсан бол 2-р тойргийн дараагаар азийн гольфчид тэмцээнийг манлайлж байна. Өмнөд Солонгосын Кан Сун Хюн, Японы Хироши Итава нар -11 оноотойгоор тэргүүлж байна. Тэдний ард ПИ жи Эйн 43 түрүүт америк гольфчин Филь Микельсон -10 оноотой удаалж байна. Тэмцээний аваргын нэр ням гаригт тодорно.
