Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Жүжигчин Б.Басанжав: Уг нь надад Зэв жанжины дүр оногдсон юм

Жүжигчин Б.Басанжав: Уг нь надад Зэв жанжины дүр оногдсон юм

Их эзэн Чингис хааны дүрийг Монголчуудтай дэндүү ойр бүтээсэн Өвөрмонголын жүжигчин Б.Басанжавыг Монгол түмэн бид сайн таних билээ.

Тэрээр хэлэхдээ “.” хэмээсэн байдаг.Кинонд тоглодог, жүжиглэдэг бүхэн тэр кинонд дүрээ үлдээхийг хүссэн. Ялангуяа Эзэн Богдод тоглох хүсэлтэй хүн та бидний төсөөлж байгаагаас ч их байсан юм шүү. Тун их. Хүн бүхэн л би “Чингис хаан болъё” гэж дуугарч байсан юм. Жүжигчин болсон хэн бүхэнд их хааны дүрийг бүтээнэ гэдэг асар ховор бөгөөд сайхан хувь заяа учраас арга үгүй биз. Өвөрмонгол болоод БНХАУ-ын бүхий л эрэгтэй жүжигчин их хааны дүрд тоглохыг хүсч байлаа. Зарим хүмүүс бүр таньдаг мэддэг хүмүүсээрээ дээгүүр доогуур хэлүүлж гүйгээд л бөөн юм болсон. Бараг нэг жилийн турш Чингис хаанд тоглох эрэгтэй жүжигчний шалгаруулалт болсон юм даг. Үнэнээ хэлэхэд би Эзэн Богдынхоо дүрд тоглоно гэж зүүдлээ ч үгүй юм шүү дээ

Уг нь түүнд анх оногдсон дүр нь Зэв жанжин байсан аж. Эзэн Богдын морины хүзүүг харвадаг баатар эрийн дүрийг бүтээх байсан түүнийг Чингис байсныг эхлээд кино багийнхан мэдээгүй байжээ. Харин аз одтой тохиолоор түүнд Чингис хааны дүрийг бүтээх хувь тохиол таарч, өдгөө эх түүхийн эзэн, баатар эрийн дүрийг та бидний сэтгэл зүрхэнд мөнхрүүлж чадсан юм.