Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Энэтхэгийн Ерөнхий сайд монголчуудад мэндчилгээ дэвшүүлжээ

Энэтхэгийн Ерөнхий сайд монголчуудад мэндчилгээ дэвшүүлжээ

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди твиттер хуудсаараа дамжуулан Монгол, БНХАУ, Өмнөд Солонгос, Вьетнамын ард түмэнд билгийн тооллын шинэ жилийн мэндчилгээг дэвшүүлжээ. Ингэхдээ дээрх улсуудын өөрсдийн хэл дээр нь бичсэн байна.

Тэрбээр мэндчилгээндээ "Монголын гайхамшигтай ард түмэнд билгийн тооллын шинэ жилийн баярын мэнд хүргэж, бичин жилдээ эрүүл энх, аз жаргалтай байж, хөгжин цэцэглэхийн ерөөл дэвшүүлье" гэжээ.