Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Умард Солонгосын армийн командлагчийг цаазаар авчээ

Умард Солонгосын армийн командлагчийг цаазаар авчээ

Умард Солонгосын залуу удирдагч Ким генерал Ри Ён Гилийг эрх мэдлээ урвуулан ашигласан, авилгад өртсөн төдийгүй тойрон хүрээлэгчдийг өөртөө татаж тусдаа бүлгэм байгуулахыг санаархсан хэмээн цаазаар авчээ. Ри Ён Гиль 2013 оноос хойш Хойд Солонгосын армийн командлагчаар ажилласан байна. Хамгийн сүүлд өнгөрөгч 1 дүгээр сард Умард Солонгос улс устөрөгчийн цөмийн бөмбөг туршихад олон нийтийн өмнө гарчээ.

Олон улс судлаачдын зүгээс Ким Чен Ун өөрийнх нь эсрэг үйлдэл гаргахыг санаархсан хэнийг ч болов цаазаар авч чадаж байгаа нь эрх мэдэл, хүч чадлаа харуулах гэсэн нэг арга гэж үзэж байна. Тэрээр залуу төдийгүй улс орноо удирдахад суралцаж буй хэвээр байгаа учраас эсрэг талынхныг нухчин дарахад бэлэн байгаа юм.

Ри Ён Гилиэс өмнө өнгөрсөн оны 5 дугаар сард Умард Солонгосын Батлан хамгаалахын сайд Нен Ён Чолийг олон нийтийн өмнө цаазаар авсан юм. Залуу удирдагч нагац ах Жан Сон Такаа 2013 онд цаазаар авч байсан билээ.