Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › "Фенербахче" 7 дахь хожлоо авлаа

"Фенербахче" 7 дахь хожлоо авлаа

Буурал тивийн шилдэг сагсан бөмбөгийн багийн тодруулах учиртай Евролигийн шигшээ 16-ийн шатны 7-р тойргийн тоглолтууд явагдлаа. Хасагдах шатны 7 тоглолтондоо дараалан Туркийн Фенербахче ялалт байгуулан, 100 хувийн амжилтаа үргэлжлүүлж байна. Тэд энэ тойрогт Испаний Уникаха Малага багийн эсрэг тоглож, 80-59 харьцаагаар илт илүүрхэн буулган авсан юм. Эхний үед тэнцүү өрсөлдөөнийг үзүүлж байсан ч, Туркийн баг 2 дахь үеээс эхлэн шилдэг тоглолтоо гаргаж, улмаар эцсийн мөчид 21 онооны давуугаар тоглолтыг манлайлжээ. Туркийн багийг энэ тулаанд Луижи Датоме 13 оноогоор тэргүүлж, Ян Веселы тэргүүтэй өөр 4 тоглогч 10 дээш оноогоор дэмжсэн байна. Тэгвэл Испаний багаас энэ тоглолтонд Демаркус Нельсоноос бусад тоглогчид 2 оронтой тооны босгыг алхсангүй. Түүнчлэн өнгөрсөн шөнө тоглосон Испаний Реал Мадрид 4 дэх хожлоо байгуулан, 93-82 харьцаагаар Оросын Химкиг буулган авсан байна. Ф хэсгийн Лаборал Кутче 5 дахь хожлоо байгуулан, хэсгээ тэргүүлж эхэллээ. Испаний баг энэ тойрогт Германы Бросе Баскет Бамберг багийг 90-64 харьцаагаар буулган авчээ.