Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Патрик Ивзийн хетрик багаа ялалтанд хөтөллөө

Патрик Ивзийн хетрик багаа ялалтанд хөтөллөө

Централ дивизоны топ 2 баг энэ өдөр хоорондоо учраа таарч, Даллас хотын баг 4-2 харьцаагаар буулган авлаа. Однуудын хувьд улирлын эхэн хэсэгт гайхалтай тоглолтыг үзүүлж, багийн лидерүүд болох Жейми Бенн, Тайлор Сегун нар оноо авалтаар бусад тоглогчдоо манлайлж байсан бол одоогоор хүснэгтийн 2-р байрт бичигдэж байна. Тэдний энэ өдрийн өрсөлдөгч Чикаго Блэкхокс хүснэгтийг 76 оноотойгоор тэргүүлж, Даллас энэ тоглолтонд ялалт байгуулснаар ганцхан оноо алдаж удаалж байгаа юм. Цомыг хамгаалагчид энэ тоглолтын өмнө Сан Хосе Шаркс багт 2-0 харьцаагаар дийлдээд байлаа. Тэд 12 болон 1-р сард гайхалтай олон ялалтын цуврал бий болгож, улмаар хүснэгтийн дунд хирээс тэргүүн эгнээнд бичигдээд байгаа юм. Тоглолтын эхний хэсэгт Однууд илүүрхэн тоглож, Кори Крэйфордын хаалга чиглэсэн 18 цохилтыг хийж, 4 удаа улаан гэрэл асаажээ. 31 настай Канад баруун жигүүр Патрик Ивз энэ үед 3 шайб оруулан хетрик хийсэн юм. Энэ түүний улирлын 7 дахь шайб, карьерийнхаа 2 дахь хетрикээ хийсэн нь энэ байлаа. Эхний үед Даллас хотын багаас Жон Клингберг нэг шайб оруулж, улирлын 10 дахь гоолоо бүртгүүлсэн байна. Цомыг хамгаалагчид 2 дахь хагас эхлээд хаалгачаа суулгаж, Скотт Дарлинг гаргаж, ирсэн нь онож, үүнээс хойш ямар ч боломжийг зочдод олгоогүй байна. Тоглолтын 3 дахь хагаст Хар Харцагууд тоглолтын хэмнэлийг тэр чигт атгаж, 21 хаалга чиглэсэн цохилтыг хийж, зочдод 2 хан удаа довтлох боломжийг олгосон байна. энэ үед талбайд эздээс Данкен Кейт, Патрик Шарф нар зочин багийн хаалганд улаан гэрэл асааснаар тоглолт өндөрлөжээ. Однуудын хаалгач Кэри Лехтонен энэ өдөр 44 хаалга чиглэсэн цохилт аюулгүй болгож, улирлын хамгийн дээд үзүүлэлтээ үзүүлсэн байна.