Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Милуоки Бакс 22 дахь хожлоо авлаа

Милуоки Бакс 22 дахь хожлоо авлаа

Өнөө өглөө үндэсний сагсанбөмбөгийн холбооны талбайд 2 тоглолт боллоо. Оклахома Сити Тандер талбайдаа Нью-Орлеан Пеликанс багийг хүлээн авч, 121-95 харьцаагаар ялалт байгуулсан байна. Тэгвэл Нийслэлийн баг Вашингтон Визардс энэ өдөр Милуоки Бакс багийн талбайд зочилсон ч, 99-92 харьцаагаар дийлдсэн байна. Энэ тоглолтоос өмнө хийсэн 5 тоглолтоос Нийслэлийн баг 2 хожил аваад байлаа. Тэгвэл өрсөлдөгч Милуоки энэ тоглолтын өмнө 5 тоглолт дараалан дийлдээд байсан цувралаа зогсоож, Бостон Селтикс багийг 112-111 харьцаагаар буулган аваад байлаа. Милуоки Бакс энэ өдөр улирлын 22 дахь ялалтаа байгуулсан байна. Тэднээс талбайд 40 минут тоглосон Крис Миддлетон 27 оноогоор багаа тэргүүлжээ. 17 довтолгооныхоо 9-ийг амжилттай болгосон Крис Миддлетон мөн 6 самбар 9 ашигтай дамжуулалтыг хийсэн байна. Багаас нь түүнийг Жабари Паркер тэргүүтэй 3 тоглогч 10 дээш оноогоор тэргүүлжээ. Тэгвэл нийслэлийн багийн гараанаас Жаред Дадлигээс бусад тоглогчид 2 оронтой тооны босгыг алхсан ч, амжилтыг олсонгүй. Брэдли Бил 19 оноогоор багаа тэргүүлэн, Марцин Гортат 14 оноо 10 самбараас бөмбөг авч, Жон Уалл 15, Отте Портер 14 оноог авчээ. Бүх оддын тоглолт явагдах учраас багууд дараагийн тоглолтоо 7 хоногийн дараа хийж байна. Вашингтон Визардс ирэх баасан гаригийн өглөө Юта Жазз багийн эсрэг тоглох бол маргааш нь Милуоки Бакс Шарлотт Хорнетс багийг талбайдаа хүлээн авна.