Super Bowl тоглолтыг нээж Лэди Гага АНУ-ын төрийн дууллыг эгшиглүүллээ
Ням гаригт Америкийн үндэсний голлох спорт болох үндэсний хөл бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тоглолт буюу Super Bowl болж өнгөрлөө. Super Bowl-ийн тоглолтыг жил бүр алдартай дуучин болон хамтлаг тус улсын төрийн дууллыг дуулж эхлүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жил дуучин Лэди Гагад энэхүү хүндтэй үүрэг оногдсон байна.Дуучин Лэди Гага энэ жилийн Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн аварга шалгаруулах Super Bowl тоглолтыг нээж, төрийн дууллыг дуулсан байна. Энэ үеэр Оскарын шагналт жүжигчин Марли Матлин америкийн дохионы хэлээр төрийн дууллыг мөн үзүүлсэн байна. Ням гаригт Калифорни мужийн Санта Клара хот дахь Ливайс цэнгэлдэх хүрээлэнд болсон Super Bowl 50 хэмээх энэхүү тоглолт Каролина Пантерс болон Денвер Бронкос багуудын хооронд явагдсан юм. 10:24-ийн харьцаагаар Денвер Бронкос баг ялалт байгуулснаарр 2015 оны улирлын шилдгээр шалгарсан байна. Тус баг мөн 3 дахь удаагаа Super Bowl -ийн ялагчаар тодорсон байна. 50 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Super Bowl тоглолтыг америкийн Си-Би-Эс сувгаар шууд дамжуулсан бөгөөд тоглолтын дундуур Их Британий Колдплэй хамтлаг болон америкийн поп дуучин Бэйонсе, Бруно Марс нар өөрсдийн шилдэг уран бүтээлүүдээс хүргэсэн байна.
