Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Дуучин Ц.Хулан хүүтэй боллоо

Дуучин Ц.Хулан хүүтэй боллоо

Улсын филармонийн гоцлол дуучин Ц.Хулан амаржиж, удам залгах нуган үрээ өлгийдөж авчээ.

Өдгөө 16 настай том охинтойгоо үе зайгүй найзууд мэт ойр дотно харагддаг дуучин Ц.Хулан өнгөрсөн жилээс эхлэн болзоонд явах болсон гэдэг. Улмаар гэр бүлийн амьдрал зохиох тал дээр хатуухан бодолтой явсан түүний сэтгэлийг зөөллөж, дахин ээж болоход хүргэсэн азтай залуу сүйн бөгж хүртэл зүүж өгсөн.

Авьяас чадвараараа сонсогч фэнүүдийнхээ хайр хүндлэлийг хүлээж чадсан дуучин Ц.Хулан ийнхүү 16 жилийн дараа дахин гэр бүлтэй болж, хоёр дахь хүүхдээ тэвэрсэн нь энэ.

Бяцхан ханхүүгээ хараад сэтгэл нь догдолж, хайр энхрийллээр бялхаж буй дуучин бүсгүйд найз нөхөд, сонсогч фэнүүдийнх нь зүгээс баяр хүргэж аз жаргалын дээдийг хүсэн ерөөсөн мэндчилгээ тасралтгүй ирж байгаа бололтой.