Жилийн цээрийг арилгаж, зүг мөрөө гаргах ёсон
Монголчууд шинэ жил эхлэхэд тэр жилдээ аз хийморьтой, ажил үйлс өөдрөг байхыг бэлгэдэж, хаврын эхэн сарын шинийн нэгэнд ирж буй жилийнхээ заслыг хийж, өөр өөрийн сайн зүг рүүгээ гарч, сайн зүгээсээ ирдэг уламжлалтай билээ. Ингэхдээ шинийн нэгний өглөө эрт нар мандахын сацуу өөр өөрийн цог хийморийн зүгт чиглэн гарч, буян хишгийн зүгээс ирдэг заншилтай. Үүнийг “Мөр гаргах” хэмээн нэрийддэг билээ.
ЦЭЭР ГАРГАХ ТАРНИ
Зүүн урд зүг рүү гарч, урд зүгээс ирнэ.
“Ум базар дагийний хум мама бизъяа суухаа” хэмээх тарнийг 21 удаа уншиж, шүдэнз зураад унтраа.
Зүүн хойд зүг рүү гарч, баруун урд зүгээс ирнэ.
“Ум бадма дагийний хум мама бизъяа суухаа” хэмээх тарнийг 21 удаа уншиж, чулуу, шороо хөдөлгөнө.
Баруун урд зүг рүү гарч, баруун зүгээс ирнэ.
“Ум раднаа дагийний хум мама бизъяа суухаа” хэмээх тарнийг 21 удаа уншиж, төмрийн зүйлийг хаяна.
Зүүн хойд зүг рүү гарч, баруун хойд зүгээс ирнэ.
“Ум дорж пагма дагийний хум мама бизъяа суухаа” хэмээх тарнийг 21 удаа уншиж, цаас хаяна.
Зүүн зүг рүү гарч, хойд зүгээс ирнэ.
“Ум гармаа дагийний хум мама бизъяа суухаа” хэмээх тарнийг 21 удаа уншаад, ус асгаж дээгүүр нь алхана.
Баруун хойд зүг рүү гарч, зүүн хойд зүгээс ирнэ.
“Ум будда дагийний хум мама бизъяа суухаа” хэмээх тарнийг 21 удаа уншиж, чулуу, шороо хөдөлгөнө.
Хойд зүг рүү гарч, зүүн зүгээс ирнэ.
“Ум базар дагийний хум мама бизъяа суухаа” хэмээх тарнийг 21 удаа уншиж, мод хугалж хаяна.
Урд зүг рүү гарч, зүүн урд зүгээс ирнэ.
“Ум базар пад дагийний хум мама бизъяа суухаа” хэмээх тарнийг 21 удаа уншиж, цаас хийсгэнэ.
Тухайн жилийн хувьд чухам ямар махбодоос гэмтэн хорлогдож болохыг мэдээд мөрөө гаргах үедээ цээрээ гаргана. Үүнээс гадна жил бүр огторгуйн хар нохойн амны зүгт элдэв сайн үйл үйлдэх, эхлэхийг цээрлэдэг.
Огторгуйд урган гарч байгаа жилүүд:
- Луу жил “Огторгуйн хар нохой ам” зүүн урд зүгт
- Могой, морь жилтэн “Огторгуйн хар нохой ам” урд зүгт
- Хонь жил “Огторгуйн хар нохой ам” баруун урд зүгт
- Бич, тахиа жил “Огторгуйн хар нохой ам” баруун зүгт
- Нохой жил бол “Огторгуйн хар нохой ам” баруун хойд зүгт
- Хулгана, гахай жил “Огторгуйн хар нохой ам” хойд зүгт
- Үхэр жил бол “Огторгуйн хар нохой ам” зүүн хойд зүгт байрлана. Ингээд доорх хүснэгтийн дагуу зүг мөрөө гаргаарай.
Дээрх жилтнүүд эдгээр суудалд сууваас
тухайн жилдээ сайн байна.
Уул, Хий, Огторгуй, Шороо суудлын аль нэгэнд
Үхэр, луу, хонь, нохой
Эдгээрт суувал “Суудлын харш” хэмээнэ. Засал нь: Жанаггогдог, Жамбалцанжид, Ширнэн, Сундуй, Цэнд, Жадамба уншуул.
Эр жил гарвал эм жилүүд
Эм жил гарвал эр жилүүд
4 өнцгийн суудал болох шороо, огторгуй, уул, хий суудлуудад сууна.
Хулгана, бар, луу, морь, бич, нохой – Эр жил
Үхэр, туулай, могой, хонь, тахиа, гахай – Эм жил
Гарч буй Гал бичин жил нь эр жил учир үхэр, туулай, могой, хонь, тахиа, гахай зургаан жил дөрвөн өнцгийн суудалд суусан тул суудалд өнцөгдсөний засалтай. Саеи-нинбын до, Намхай-нинбын до уншуул.
