Бичин жилд 12 жилийн ерөнхий төлөв
ХУЛГАНА жилтнүүд
Бич жилд хулгана жилтнүүдийн хувьд санаж сэдсэн ажил үйлс бүтэмжтэй, ашиг орлого сайн байна. Бие эрүүл мэндийн хувьд сайн. Хэл амнаас болгоомжилж, бусадтай эв эеийг хичээж явбал зохистой.
ҮХЭР жилтнүүд
Бич жилд үхэр жилтнүүдийн хувьд бие, эрүүл мэнддээ анхаарвал зохистой. Таны санаж сэдсэн ажил үйлс дунд зэрэг байна. Ажил үйлстээ хянуур болгоомжтой хандвал зохилтой. Сүлд хийморь доройтох нигууртай.
БАР жилтнүүд
Бич жилд бар жилтнүүдийн хувьд санаж сэдсэн ажил үйлс бүтэмжтэй сайн байна. Бусадтай эв эеийг хичээж эрүүл мэнддээ анхаарвал зохистой.
ТУУЛАЙ жилтнүүд
Бич жилд туулай жилтнүүдийн хувьд бие эрүүл мэнд сайн. Аливаа санаж сэдсэн ажил үйлс бүтэмжтэй, сүлд хийморь доройтох нигууртай. Бусадтай эв эеийг хичээх хэрэгтэй.
ЛУУ жилтнүүд
Бич жилд луу жилтнүүдийн хувьд эрүүл мэнд дунд зэрэг. Аливаа ажил үйлс удааширч хойшлогдож болзошгүй тул анхаарвал зохистой. Ашиг орлог дунд зэрэг байна.
МОГОЙ жилтнүүд
Бич жилд могой жилтнүүдийн хувьд эрүүл мэндийн хувьд баттай сайн. Бусадтай эв эеийг хичээх хэрэгтэй. Санаж сэдсэн ажил үйлс зогсонги байдалд орох тул хянуур ханд.
МОРЬ жилтнүүд
Бич жилд морь жилтнүүдийн хувьд эрүүл мэнд, сайн санаж сэдсэн ажил үйлс бүтэмжтэй. Сүлд хийморь дунд зэрэг. Хэл амнаас болгоомжил.
ХОНЬ жилтнүүд
Бич жилд хонь жилтнүүдийн хувьд аливаа санаж сэдсэн ажил үйлс бүхэн бүтэмжтэй байна. Эрүүл мэндийн хувьд анхаарвал зохистой. Гадна дотны хорлолоос болгоомжилж эв эеийг хичээ.
БИЧ жилтнүүд
Бич жилд бич жилтнүүдийн хувьд эрүүл мэнддээ анхаар. Ажил үйлс бүтэмжтэй байх хэдий ч зарим ажлаа төлөвлөж ажиллахгүй бол хойшлогдож удаашрах хандлагатай. Сүлд хийморь сайн.
ТАХИА жилтнүүд
Бич жилд тахиа жилтнүүдийн хувьд эрүүл мэндийн хувьд дунд зэрэг. Гадна хэл амнаас болгоомжил. Ажил үйлс дунд зэрэг хянуур болгоомжтой бай.
НОХОЙ жилтнүүд
Бич жилд нохой жилтнүүдийн хувьд эрүүл мэнд сайн санаж мэдсэн ажил үйлс дунд зэрэг бусдаас зөвлөгөө авч ажиллах хэрэгтэй. Хэл ам дунд зэрэг.
ГАХАЙ жилтнүүд
Бич жилд гахай жилтнүүдийн хувьд эрүүл мэнд баттай сайн. Санаж сэдсэн ажил үйлс бүтэмжтэй сайн. Ашиг орлого сайн. Бусадтай эв эеийг хичээж явбал зохистой.
