Бие махбодын тэвчээр эрүүл мэндэд хортой
Хүний бие асар нарийн зохион байгуулалттай, үргэлжийн ажиллагаанд байдаг олон системийн нэгдэл бөгөөд эдгээр системүүдийн үйл ажиллагааны дүнд хэрэггүй илүүдлүүд үргэлж гадагшилж байдаг. Хоол боловсруулах /өтгөн, шингэн, хий/, хөлрөх, эд эсүүд шинэчлэгдэх гэх мэт. Эрхэм уншигч танд хүний амьдрах үйл явцын хамгийн чухал процесс болох хоол боловсруулах системээс ялгардаг шээс, өтгөн ялгадас, унгасаа удаан хугацаанд тэвчихийн хор уршгийн талаар мэдэж авууштай мэдээллүүдийг бэлтгэлээ.
Шээсээ удаан тэвчих нь ДАВСАГНЫ ҮРЭВСЭЛД ХҮРГЭНЭ
Шээс удаан хугацаанд биед байж, бактеритай шээсийг даруй гадагшлуулаагүйгээс болж давсагны үрэвсэлд амархан нэрвэгддэг. Бактеритай шээс нь шээсний сүвийн үрэвсэл, бөөрний үрэвсэлд хүргэж, улмаар бөөрний чадавхид нөлөөлдөг байна. Шээсээ удаан барих нь түрүү булчирхайн үрэвсэл үүсгэдэг. Үүний гол шалтгаан нь шээсний сүвийн бактери түрүү булчирхайн замаар сөрөг явж, түрүү булчирхайг үгдрээдэгтэй холбоотой.
Шээсээ урт хугацаагаар хориод байх нь давсагны чадавхыг алдагдуулдаг. Шээсийг хэтэрхий барих нь мэдрэлийн системийг замбараагүй болгодог төдийгүй давсагны шээс шахах булчингийн чадлыг бууруулдаг. Шөнөжин давсагт байсан шээсний хортой бодис давсагны нимгэн салианы эсүүдэд сэдэлт өгч үүний уршгаар давсагны өмөн үүд нэрвэгддэг.
Шээс хүрч байхад зориуд тэвчээд байх нь сэтгэл санаанд нөлөөлж, үүний улмаас зүрх судасны өвчин эмгэгт нэрвэгдэх хүчин зүйлийг нэмэгдүүлдэг байна. Шээсийг их хорьсноос болоод ухаан алдах тохиолдол ч бий. Энэ нөлөөгөөр бие сэтгэл зэргээр хүнд дарамтад орж, зүрхний лугшилт түргэсэн, цусны даралт нэмэгдэж, архаг өвчтэй хүмүүсийн зүрх нь базлан өвдөж эхэлдэг. Иймээс хүн шээсээ хүрвэл шээж, шээсээ удаан хугацаагаар барьж тэвчихгүй бол бие махбодид тань тустай юм.
Өтгөн ялгадас буюу хийгээ тэвчих нь ХОРТ ХАВДАРЫН ЭРСДЭЛТЭЙ!
[ Их Британийн хатан хааны дэргэдэх Эрүүл мэндийн академийн “Бүдүүн гэдэс судлалын төв”-өөс бүх өвчний 95 хувь нь бүдүүн гэдэсний бохирдол, өтгөнөө хадгалсны үр уршигтай холбоотой гэдгийг тогтоожээ. ]
Хүний идсэн хоол тэжээл ходоодны шүүстэй холилдож, нарийн гэдсээр дамжин бүдүүн гэдсэнд хүрдэг. Нарийн гэдсэнд хоол боловсрох явцад шимт бодисууд нь бие махбодид шимэгддэг байна. Харин шимэгдээгүй үлдсэн хэсэг нь ялгадас болж бүдүүн гэдсэнд ордог. Өтгөн хатаж, хуримтлагдах нь биед хямрал авчирах төдийгүй, арьсны гоо сайханд сөргөөр нөлөөлдөг. Удаан хугацаагаар өтгөн хатахад нүүрний арьс бүрзийх, батга гарамтгай болох нь бий. Хоол ундны дэглэм алдагдах, холын зайд удаан явах, сэтгэлийн таагүй байдалд орох, төрөлтийн дараах хямрал зэрэг олон шалтгааны улмаас өтгөн хатаж, хуримтлагддаг. Үүнийг түр зуурын өтгөн хатах гэнэ. Зарим тохиолдолд бүдүүн гэдэс нь хэвийн хэмжээнээс илүү их шингэнийг шимэгдүүлсэнээр өтгөн хэтэрхий хатуурдаг. Ингэснээр бүдүүн гэдсэнд өтгөн удаан хугацаагаар бүрэлдэх нөхцөл бий болдог. Өтгөн нь гэдсэнд удаан байх тусам их хатуурч, улмаар өтгөн хаталт гэдэг зовиурыг үүсгэдэг. Мөн цаг тухайд нь ялгадсаа гадагшлуулахгүй байх нь биеэс таагүй үнэр үнэртэхэд хүргэдэг.
Гэдэс дүүрэх, унгасаа тэвчихийн хор уршиг
Гэдэс буюу нарийн гэдэсний хэсэгт боловсорч задарсан хоол тэжээлийн бодисын шим шүүс шимэгдэн цусанд ордог. Энэ нь тасралтгүй үргэлжилдэг процесс юм.
Энэ хэсэгт бүрэн боловсроогүй орж ирсэн хоол тэжээлийн үлдэгдэл нь цочроох нөлөө үзүүлэхэд гэдэс хүчтэй мушгирч базалж өвдөх буюу шингэнээр гүйлгэдэг. Энэ байдал байнга давтагдаад байвал гэдэсний өнгөр тогтохоо больж, архаг чанартай гэдэс гүйлгэх өвчин, турж эцэн, ядарч сульдах шалтгаан болно. Биеийн өвчин эсэргүүцэх чадвар суларч, ходоод гэдэсний замын хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас хоол унд тохирохоо больдог. Энэ үед гэдэс байнга хоржигнон дуугарч, дүүрч, доошоо өмхий унгас гарна. Мөн хоолны хурц хордлого нь гэдэс ходоодны дотоод орчинг эрс өөрчилдөг. Энэ үед ялгарсан хорын нөлөөгөөр гэдэс хүчтэй агших, өвдөх эсвэл саажиж мэдээ алдан сул усаар гүйлгэх хүртэл хүндэрч, бие махбодь усгүйжин хордлого улам гүнзгийрэх шалтгаан болдог.
Дээр дурдсан шалтгаанууд нь яваандаа гэдэс байнга дүүрэх, гүйлгэх, байн байн түгжрэх зэрэг архаг шинжтэй өвчний суурь шалтгаан болно. Иймээс хувийн ариун цэврийн болон хоолны зөв дэглэм нь ажил, амьдралын хэв маягаас хамаарсан уялдаатайг ойлгох нь чухал юм.
Дотоод шүүрлийн хий буюу унгасаа гадагшлуулалгүй тэвчиж биедээ хадгалалгүй, шууд гаргах нь чухал. Энэ байдал удаан үргэлжилснээр хэвлий болон нарийн бүдүүн гэдэсний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Үүнээс үүдэн ихэвчлэн эмэгтэйчүүд дотоод эрхтний үрэвсэл үүсч, хүндэрч ужгиран эцэстээ булчирхайн эд эсийг цочроож хавдар үүсдэг.
